ТЭМДЭГЛЭЛ
В. РАДИО ХӨТӨЛБӨР
Радио хөтөлбөр тогтмол цагийн хуваарийн дагуу, эсвэл бүхэлдээ хүссэн
үедээ татаж авч, тоглуулж болохуйц подкаст хэлбэртэй байж болно. Дууны эх
үүсвэртэй ойр болон нэмэлт микрофон хэрэглэх боломжтой үед гар утсаар
бичлэг хийхэд сайн төхөөрөмж болдог. Мөн засвараа гар утас, компьютер дээр
хийж болно.
Г. ВИДЕО
Ухаалаг гар утас дээр дүрс бичлэг хийх, цаашлаад засварлах зэрэг энгийн
видео бүтээх техникүүд нь техник нөөц багатай хүмүүст өөрсдийн видео
бүтээлийг хийх боломж олгодог бөгөөд цахимаар түгээх, телевизээр
нэвтрүүлэх, кино театр, олон нийтийн танхимд үзэгчдэд толилуулах боломжтой
юм.
Д. АНИМЭЙШН
Оролцсон хүмүүсийн хувийн мэдээллийг хамгаалах шаардлагатай тохиолдолд
анимэйшн нь түүхийг өгүүлэх шилдэг арга болно.
Е. АППЛИКЭЙШН
Хүмүүсийн олонхи нь хэвлэл мэдээллийн байгууллагуудаас санал болгодог
аппликэйшнийг хэрэглэж, контентуудтай нь танилцах боломжтой байдаг. Харин
аппликэйшн ашиглаж шинэ арга хэлбэрээр нийтэлж, нэвтрүүлэх туршилт
нь аль эртнээс эхэлсэн байна. Тухайлбал “Би Би Си” өөр улсад ажил хийж,
ирээдүйгээ хайхаар амьдралаа эрсдэлд оруулсан нэгэн цагаачид тохиолдсон
явдлыг харуулсан видео бүтээжээ.
Ё. ҮЙЛ ЯВДЛЫГ ЗУРГААР ӨГҮҮЛЭХ НЬ
Өмнөх бүлэгт дурдсанчлан сэтгүүлчид хөдөлмөрийн асуудлаар бичихдээ
сэдвээ хэрхэн дүрслэх талаар сайтар бодох хэрэгтэй. Эх сурвалжийн нэрийг
нууцлах, хөдөлмөрлөх эрхийн зөрчлийн хохирогчийг хамгаалахад онцгой
анхаарал хандуулах нь зүйтэй юм.
Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага |
41