ТЭМДЭГЛЭЛ 3.3. ХЭСЭГ – “АМАН” ЭХ СУРВАЛЖ Та ажиллагчид болон тэдний гэр бүл, ажил олгогчид, эсвэл агент, ажилд зуучлагчид, мөн эрдэм шинжилгээний ажилтнууд зэрэг олон төрлийн эх сурвалжаас мэдээлэл авах боломжтой юм. Хэдий тэд байгаа нөхцөл байдалдаа дургүй ч гэсэн энэ тухай илэн далангүй ярих нь асуудлыг улам дордуулж, тэднийг аюулд оруулж болзошгүй билээ. Тэд таныг мэдээллээр хангахыг нь дэмжих учраас та тэдэнд мэдрэмжтэй, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байдаг. Ажилд зуучлах, авах үйл явцын талаарх мэдээндээ ажил мэргэжлийн болон хувийн амьдралд нь хортой, ажиллагчдын санааг зовоодог олон янзын үр дагаварт хүргэдэг сайн, муу жишээг хөндөж болно. Эдгээр мэдээг сурвалжилж буй сэтгүүлчид үнэн зөв, шударга, тэнцвэртэй мэдээлэх зарчмаар нотлох баримтыг бүрдүүлэхийн тулд болгоомжтой байж, мөн арга зүй сайтай ажиллах хэрэгтэй юм. Олон эх сурвалжийг анзаарч үзэх хэрэгтэй. Дараагийн хэсэгт танд тодорхой төрлийн эх сурвалжтай хэрхэн ажиллах талаар зөвлөгөө өгнө. A. ДАВАН ТУУЛАГЧ Та тэдэнд шахалт үзүүлэх ёсгүй. Гэхдээ асуудлыг ярьснаар түүний цар хүрээ, мөн чанарыг олон нийтэд мэдээлнэ гэдгийг хохирогчдод хэлэх нь зөв юм. Ингэснээр бусдад ярих итгэл өгч болно. Энэ нь гадагш зорчих үед учирч болзошгүй аюулын талаар бусдад өгөх анхааруулга болно. Хэрвээ та хэн нэгнээр сэтгэлийг нь шархлуулсан асуудал яриулахыг хүсэж байвал итгэлийг нь олох шаардлагатай. Хохирогч нь таны сурвалжилгад оролцсоноороо доромжлуулах, дахин хохирол амсахгүй гэдгийг тэд заавал мэдэх учиртай. Харин хүчирхийлэл, аймшигт хэргийн золиос болсон даван туулагчдын тухай таны сурвалжилга тухайн хүн тантай дахин уулзаж, дараа нь юу болсон талаар ярилцах эсэхийг тодорхойлно. Хохирогчид, даван туулагч хүмүүс, түүнчлэн тэдний гэр бүлд үргэлж энэрэл, халамж, хүндэтгэл, нэр төртэй хандах хэрэгтэй. Энэ нь таныг үнэнийг олохын төлөө эргэлзэн эрэл хайгуул хийгч сэтгүүлч байхаа боль гэсэн үг биш юм. Нөхцөл байдлаас шалтгаалан ярилцлага өгөх газрыг ярилцлага өгөх гэж буй хүнээр сонгуулахыг зөвлөж байна. Та тэднийг тав тухтай ярилцах боломжтой тэр газарт байлгах нь зүйтэй юм. Хохирогчид болон даван туулагч хүмүүс өөрсдийг нь танигдахад хүргэж мэдэх аливаа мэдээллийг нийтлэхгүй байхыг танаас хүсэж болно. Хэвлэл мэдээллийн байгууллагууд баримт нотолгооны хүчийг сулруулах үр дагавартай байдаг тул нэрээ нууцалсан эх сурвалжуудыг ашиглахаас дандаа татгалздаг. Буруутай этгээдүүд ярилцлага өгсөн хүмүүсийг шийтгэхээр оролдох аюул ч гарч болзошгүй. Сурвалжлагчид ийм зүйл тохиолдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нь маш чухал билээ. 36 | Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь

Select target paragraph3