ТЭМДЭГЛЭЛ Таны эрэлхийлэх гол асуулт: • Ажилд зуучлах, авах харилцаанд шударга бус хандах, хүн худалдаалах, албадан хөдөлмөрийн цаана эдийн засгийн ямар хөшүүрэг байна вэ? • Эдгээрийг хэрхэн болиулж, даван туулах вэ? • Бизнес эрхлэгчид үйл ажиллагаандаа зохистой хөдөлмөр эрхлэх нөхцөлийг дэмжих чиглэлээр юу хийж байна вэ? • Төрийн болон хувийн хэвшлийн ажил олгогчид өөрсдийн нийлүүлэлтийн сүлжээн дэх магадлан шинжилгээг хэрхэн хийдэг вэ? • Аж ахуйн нэгж, байгууллагын амлалт нь бодит байдалд бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн хэрэгжиж байна вэ? • Хэрэглэгчдийн зүгээс үзүүлдэг шахалт ажиллагчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулахад нөлөөлсөн үү? МӨНГӨНИЙ ТАЛААР ӨГҮҮЛСЭН ЖИШЭЭ CNN. n.d. Working off debt in Cambodia’s brick kilns. Available at: https://edition.cnn.com/videos/ world/2017/07/26/cfp-cambodia-brick-kiln.cnn Howard, N. 2017. When NGOs save children who don’t want to be saved. Al Jazeera. Available at: https://www.aljazeera.com/indepth/opinion/2017/04/ngos-save-children-dosaved-170425101830650.html Г. ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан тооцоогоор өнөөдөр дэлхий дахинд 164 сая цагаач ажилчид байна24. Илүү сайн боломж эрэлхийлэн шилжин суурьшиж буй хүмүүс болон тэдний гэр бүлийнхний нүүр тулдаг хүнд хэцүү сонголтыг энэ талаарх түүхүүд онцлон харуулж чадна. Шилжилт хөдөлгөөний тухай мэдээ нь улс орнуудын эдийн засагт цагаач ажилчдын оруулж буй эерэг хувь нэмрийг харуулж, нийтэд түгсэн хэвшмэл ойлголт, гадаадынхныг үзэн ядах үзлийг даван туулахад тусална. Таны эрэлхийлэх гол асуулт: • Хүмүүс яагаад гэрээсээ хол ажиллах боломжийг хайдаг вэ? • Цагаачлах эрх зүйн ямар боломж байна вэ? • Хүмүүс хэрхэн аялдаг вэ? • Шилжилт хөдөлгөөнийг хэн удирддаг вэ? • Шилжилт хөдөлгөөний хууль ёсны, эсвэл тогтсон маршрут гэнэт хаагдвал юу болох вэ? • Цагаач ажилчдыг улс орнууд хэрхэн хүлээж авдаг вэ? Тэдэнд шударга ханддаг уу? ____________________________ 24 24 ILO. ILO global estimates on migrant workers, 2018. | Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь

Select target paragraph3