ТЭМДЭГЛЭЛ
Таны эрэлхийлэх гол асуулт:
•
•
•
•
•
Тэднийг хэрхэн элсүүлсэн бэ?
Тэд ямар ажил хийдэг вэ?
Тэд ямар аялал хийсэн бэ?
Ажлаас гадуурх амьдралын орчин нөхцөл ямар байсан бэ?
Хэрэв тэд албадан хөдөлмөрт өртөж байсан бол яаж
эрх чөлөөтэй болсон бэ?
• Тэдний ойр тойронд байсан хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?
Дээрх сэтгүүлд гарсантай төстэй жишээг Монгол Улсын хэвлэл мэдээллийн
хэрэгслүүдээс ч олж болно. Хөдөлмөрлөх эрх нь ноцтой зөрчигдөж буй
ажиллагчид өөрсдийн түүхээсээ хуваалцаж, энэ талаар хэвлэл мэдээллийн
хэрэгслээр цацсан жишээнээс танилцуулъя.
Монголын үндэсний олон нийтийн радиогийн 2014 оны 2 дугаар сарын 24-ний
өдөр цацагдсан мэдээгээр22 уул уурхайн салбарт байгууллагын эзнээс
хамааралтай хөдөлмөрийн мөлжлөг, дарамт, цалингийн тэгш бус хуваарилалт,
ёс зүйгүй харилцаан дунд Монгол ажиллагчид тэвчээр заан ажиллаж байгааг
өгүүлжээ. Энэ мэдээнд ажиллагчид гэрээсээ хол уурхайд очиж ажилладаг,
ажлын нөхцөл байдлаа сайжруулах шаардлага тавих үед хүний нөөцийн
менежер, компанийн зүгээс “ажилгүй болгож чадна шүү” хэмээн дарамталдаг,
эргээд тэд цалин, орлогогүй болохгүйн тулд тэсэж, тэвчин ажлаа үргэлжлүүлэн
хийсээр байдаг тухайгаа өгүүлжээ.
Дараагийн жишээ бол хууртагдан, хүний наймааны золиос болж, хүчээр
биеийг нь үнэлүүлсэн эмэгтэйчүүдийн түүх юм. 2020 оны 4 дүгээр сарын 22-ны
өдрийн “Өнөөдөр” сонинд нийтлэгдсэн “Бэлгийн мөлжлөгтэй тэмцэхэд бэнчин
дутаж байна” өгүүлэлд23 хохирогч эмэгтэйчүүдийн түүхийг өгүүлжээ. Энэ
өгүүлэлд “Хохирогчдын мэдээлж буйгаар Н гэгч анх зургаан эмэгтэйг хуурч
мэхлэн Малайз Улсад аваачиж улмаар хүчээр биеийг нь үнэлүүлсэн байна.
Хууртсанаа мэдсэн хохирогчдын хоёр нь тус улсын хүний эрхийн байгууллагаас
тусламж авч, оргож боссоор ямар ч гэсэн эх орондоо ирсэн бол харин дөрөв
нь Малайз Улсад аврал эрсэн хэвээр үлджээ.” гэжээ. Өгүүлэлд цааш нь энэ
мэт хууль бус хөдөлмөр зуучлал, хил дамнуулан албадан хөдөлмөрлүүлсэн
гэмт үйлдэлд хууль сахиулах байгууллагын хүчин чармайлт, хамтын ажиллагаа,
хөрөнгө санхүүжилт ихээхэн хэрэгцээтэй байгаа асуудлыг хөндсөн байна.
ХҮМҮҮСИЙН ТУХАЙ ӨГҮҮЛСЭН ЖИШЭЭ
Kermani, S. 2018. Tayyaba abuse case shines light on Pakistan’s child maids. Available at: https://
www.bbc.co.uk/news/world-asia-44397432
Lekas Miller, A. 2015. Migrant Workers Are Bringing a Taste of Home to Beirut. Munchies.
Available at: https://munchies.vice.com/en_us/article/mgxnwq/migrant-workers-arebringing-ataste-of-home-to-beirut
____________________________
22
23
22
http://www.mnb.mn/i/17895
Мягмаржаргал. Бэлгийн мөлжлөгтэй тэмцэхэд бэнчин дутаж байна. Өнөөдөр. 2020.04.22.
| Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд
шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь