ТЭМДЭГЛЭЛ
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай
хууль (2001)14-д гадаадад хөдөлмөр эрхэлж буй монгол иргэд болон Монгол
Улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаад иргэдийн эрхийг хамгаалах зарим
зохицуулалт орсны дотор хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах шаардлага
багтсан байна. Мөн хуульд ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах
хүч мэргэжилтэн авах тухай гэрээнд заавал тусгах нөхцөлүүдийг заажээ.
Хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар тухайн оронд суугаа Элчин
сайдын яам, консул, төлөөлөгчийн газар нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж,
үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа Монгол иргэд, Монгол Улсад хөдөлмөр
эрхлэх гадаадын иргэдийн талаар дараах үүрэгтэй байна. Үүнд:
• Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлүүлэх тухай байгуулсан
гэрээний биелэлтэд хяналт тавих
• Гэрээгээр хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэдийн талаар
бүртгэл, мэдээлэл хөтөлж, улирал тутам хөдөлмөрийн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх
• Ажлын байрны нөхцөл, цалин хөлс, нийгмийн хамгааллын байдалтай газар
дээр нь танилцаж судлах, шаардлагатай тохиолдолд энэ асуудлаар тухайн
орны эрх бүхий байгууллагад хандаж, өөрийн орны иргэдэд дэмжлэг
туслалцаа үзүүлэх
• Монгол Улсад орох визийг олгоход гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн
авах гэрээ болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй эсэхэд хяналт тавих, энэ
талаар зөвлөгөө өгөх.
Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль (2012)15-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д
“хүн худалдаалах” гэж хүнийг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн
мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах,
хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэх, эс, эд эрхтнийг нь авч ашиглан мөлжих
зорилгоор хүнд хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах,
хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах,
түүнчлэн өөр хүнийг хяналтдаа байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын
тулд төлбөр төлөх, хахуульдах аргаар хүнийг элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун
далдалсан, дамжуулсан, хүлээн авсан хууль бус үйлдлийг хэлнэ гэжээ. Монгол
Улсад хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах,
мэргэжлийн удирдлагаар хангах, энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг
үүрэг бүхий Дэд зөвлөл Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах
зөвлөлийн дэргэд ажилладаг. Тус дэд зөвлөл нь анх 2013 онд Хууль зүй, дотоод
хэргийн яамны дэргэд байгуулагджээ. Мөн Цагдаагийн байгууллага нь хүн
худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх, гэрч, хохирогчийг олж
тогтоох, хамгаалах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд Цагдаагийн ерөнхий
газрын харьяа Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг,
хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Хүн худалдаалах гэмт хэрэгтэй
тэмцэх тасаг ажилладаг.
2017-2021 онд хэрэгжих Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр16-ийн
хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тухайлбал 3.1.7 дахь заалтад “хөдөлмөрийн
мөлжлөгийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр хөдөлмөрийн
хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, үр дүнд суурилсан арга
____________________________
https://www.legalinfo.mn/law/details/35
https://www.legalinfo.mn/law/details/554
16
https://www.legalinfo.mn/annex/details/7908?lawid=12751
14
15
Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага |
15