ТЭМДЭГЛЭЛ
Эдгээр суурь дөрвөн зарчимд эвлэлдэн нэгдэх эрх чөлөө ба
хамтын хэлэлцээ хийх эрхийг бодитоор хүлээн зөвшөөрөх, албадан
хөдөлмөрийн бүх хэлбэрийг хориглох, хүүхдийн хөдөлмөрийн
тэвчишгүй хэлбэрүүдийг бүр мөсөн устгах, ажил мэргэжил, хөдөлмөр
эрхлэлтийн хүрээнд ялгаварлан гадуурхалтыг устгах асуудал хамаарна.
1999
ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ТЭВЧИШГҮЙ ХЭЛБЭРИЙН ТУХАЙ ОЛОН УЛСЫН
ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 182 ДУГААР КОНВЕНЦ
Энэхүү конвенцыг соёрхон баталсан улс орнуудад хүүхдийн хөдөлмөрийн
тэвчишгүй бүх хэлбэрийг хориглох, устгахад чиглэсэн үр дүнтэй арга
хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх (1 дүгээр зүйл) үүрэгтэй. Хүүхдийн
хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрт боолчлолын бүх хэлбэр болон хүүхдийг
худалдах, дамжуулан худалдах, өрийн төлөөс, хамжлагын албат болгох,
хүчээр албадан хөдөлмөрлүүлэх, түүний дотор зэвсэгт мөргөлдөөнд
ашиглах зорилгоор хүчээр албадан оролцуулах зэрэг боолчлолтой
төстэй тухайлбал хүүхдийг биеэ үнэлэх, садар самуун сурталчилгааны
үйлдвэрлэл, үзүүлбэр болон хүүхдийг мансууруулах бодис үйлдвэрлэх,
хил дамжуулан худалдах зэрэг хууль бус үйл ажиллагаанд ашиглах,
зуучлах, санал болгох, мөн ажлын шинж чанар, түүний гүйцэтгэх
нөхцөл нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс суртахуунд
хор хөнөөл үзүүлэх ажил (3 дугаар зүйл) орно.
2011
ГЭРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛЧДЫН ТУХАЙ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН
БАЙГУУЛЛАГЫН 189 ДҮГЭЭР КОНВЕНЦ
Энэхүү конвенцод гэрийн үйлчилгээний ажилчдын зохистой
хөдөлмөрийн асуудлыг тусгасан байдаг. Тус конвенцын 8 дугаар
зүйлийн 15 дахь хэсэгт гэрийн үйлчилгээний ажилчдыг ажилд зуучлах,
авах харилцаа, хувийн хөдөлмөр зуучлалын албадын гүйцэтгэх
үүргийг тусгасны зэрэгцээ цагаач ажилчдын эх орондоо буцах
талаар зохицуулжээ. Мөн конвенцын 9 дүгээр зүйлд зааснаар гэрийн
үйлчилгээний ажилчид нь дараах эрхтэй байна. Үүнд:
a) одоогийн болон ирээдүйн ажил олгогчтойгоо гэрт нь байрлах эсэх
асуудлаар чөлөөтэй зөвшилцөж шийдвэрлэх. Айлын гэрт байрлах
эсэх асуудлаар ажил олгогчтой чөлөөтэй зөвшилцөх
b) айлд амьдарч байгаа бол ээлжийн, долоо хоногийн, өдрийн
амралтын цагаар тухайн айлд, эсвэл тухайн айлын гишүүдтэй хамт
байх үүрэг хүлээхгүй
c) аялах эрхийн болон биеийн байцаалтын баримт бичгүүдээ
өөрсдийн мэдэлд хадгалах.
2014
АЛБАДАН ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ (НЭМЭЛТ АРГА ХЭМЖЭЭ) ОЛОН УЛСЫН
ХӨДӨЛМӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН 203 ДУГААР ЗӨВЛӨМЖ
Албадан хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын
29 дүгээр конвенцын протокол болон Албадан хөдөлмөрийн тухай
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 29 дүгээр конвенцын нэмэлт
болгож 203 дугаар зөвлөмжид албадан хөдөлмөрийн эсрэг хууль
12
| Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд
шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь