ТЭМДЭГЛЭЛ 1.3. ХЭСЭГ-АЖИЛД ЗУУЧЛАХ, АВАХ ХАРИЛЦААНД ШУДАРГА БАЙДЛЫГ ХАНГАХ ЗАМААР ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ БОЛОМЖИЙГ ХАНГАХ НЬ Өнөөгийн даяаршсан эдийн засагт олон сая хүн амьдарч буй орон нутаг болон улс орноосоо гадуур ажлын байр хайх болсон ба олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд ажиллагчдыг ажилд зуучлах, ажилд авах явдал түгээмэл болжээ. Шилжилт хөдөлгөөний асуудал улам бүр л хөдөлмөрийн агуулгатай болж байна. Нэмж тэмдэглэхэд олон сая ажиллагч өөрийн улс орон дотроо зохистой хөдөлмөр эрхлэхээр шилжин суурьшиж байна. Ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах нь бүгдэд зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг олгох гол нөхцөл юм. A. АЖИЛД ЗУУЧЛАХ, АВАХ ХАРИЛЦААНД ШУДАРГА БАЙДЛЫГ ХАНГАХ ГЭДГИЙГ ХЭРХЭН ОЙЛГОХ ВЭ? Ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах асуудал нь хэдийгээр олон улсын эрх зүйгээр тодорхойлогдоогүй боловч олон улсын хэлэлцүүлгийн үндсэн сэдэв байж, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын үйл ажиллагааны гол чиглэл болсоор ирсэн ойлголт юм. “Ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах санаачилга” нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэлхийн хэмжээнд өрнүүлсэн үйл ажиллагаа бөгөөд шударга, хүний эрхийг дээдлэсэн практик туршлагыг улс орнуудад нэвтрүүлэх зорилготой. Энэ нь дараах дөрвөн үндсэн чиг хандлагад суурилдаг. Үүнд: 1. Олон улс болон үндэсний хэмжээнд ажилд зуучлалын талаар дэлхий дахины мэдлэгийг нэмэгдүүлэх 2. Хууль тогтоомж, бодлогыг боловсронгуй болгох, тэдгээрийн хэрэгжилтийг сайжруулах 3. Бизнесийн шударга үйл ажиллагааг дэмжих 4. Ажиллагчдыг эрх мэдэлжүүлэх, хамгаалах. Ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах тухай ойлголт, тодорхойлолтыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах ерөнхий зарчим, үйл ажиллагааны удирдамж”4-д тусгасан бөгөөд үүнд ажилд зуучлах, авах үйл явцтай холбоотой хэд хэдэн асуудлыг тусгажээ. Ажлын байрны талаарх мэдээлэл Ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах нь ажилд зуучлах, авах ажиллагааны эхний үе шатанд ажлын сул орон тоо байгаа талаарх мэдээллийг түгээх үеэс эхэлнэ. Энэ үед сонины төрөлжсөн буланд хуурамч амлалт нийтлэх зэрэг хууран мэхлэх гэх мэт шударга бус үйлдэл гарч болно. Ийм худал хуурмаг явдлыг няцаахын тулд Засгийн газар хэвлэлийн мэдээ гаргах эсвэл сурталчилгаа явуулах боломжтой. Үүний нэг жишээ бол Солонгос, Япон, Америк, Унгар, Польш, Чех болон бусад улс оронд хөдөлмөр эрхлэхэд зуучлах нэрээр иргэдийг төөрөгдүүлэх, ____________________________ Олон улсын хөдөлмөрийн байгууллага: “Ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах ерөнхий зарчим, үйл ажиллагааны удирдамж-Ажилд зуучлах, авахтай холбоотой төлбөр, бусад зардал”, 2020. 4 Сэтгүүлчдэд зориулсан гарын авлага | 5

Select target paragraph3