Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх
2019
2020 оны эхний 08 сар
Аймгийн хэмжээнд бүртгэгдсэн нийт төрөлт
1919
1750
15 нас
1
0
16 нас
7
0
17 нас
23
2
18 нас
20
31
19 нас
64
52
Өсвөр насны охидын төрөлт
115
85
Үр хөндөлтийн тоо
422
341
20 хүртэлх насны
22
13
хожуу үр хөндөлт
11
5
Үүнээс:
Тохиолдол 3
Би хэдэн жилийн өмнө үр зулбаад эмнэлэгт хэвтэж цэвэрлүүлсэн, цэвэрлэгээ хийсний
дараа сувилагч өвчин намдааж, шавхарга гаргах эм гэж өгсөн. Эмийг нь уугаад бүтэн
өдөржин төрөх гэж байгаа юм шиг маш хүчтэй өвдөөд байхаар нь сувилагчдаа хэлэхэд
буруу эм өгчихжээ гээд уучлалт гуйсан.
(Сүхбаатар аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлага )
Дорноговь аймагт 2020 онд охидын үр хөндөлт 15 бүртгэгджээ. 2020 оны 5 сарын
байдлаар нярайн эндэгдэл 5, 29 хоногоос 1 хүртэл насны хүүхдийн эндэгдэл 3, нийт 5
хүртэл насны хүүхдийн эндэгдэл 8 бүртгэгджээ.
Дархан-Уул аймагт 2019 онд бүртгэгдсэннийт үр хөндөлтийн 30.6 хувь нь өсвөр
насны охидынх байв.
Булган аймагт хожуу үеийн үр хөндөлт 3, 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн
үр хөндөлт 2 байна. Хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох зөвлөлийн хурлын
шийдвэрээр эрхтэн тогтолцооны эмгэгтэй, ураг тээх боломжгүй нь тогтоогдсон 4 эхийн
жирэмслэлтийг тасалсан гэжээ. Ураг өсөлтгүй болсон жирэмсэн 29 эхэд эмнэлгийн
тусламж үйлчилгээ үзүүлжээ.6 Аймгийн хэмжээнд үр хөндөлтийн дараах хүндрэл
бүртгэгдээгүй байна. Ураг өсөлтгүй болох шалтгаан нөхцлийг судлахад иргэдийн
буруу хооллолт, архи тамхины хэрэглээ зэрэг нийгмийн хүчин зүйлс нөлөөлж байна.7
Аймгийн хэмжээнд эхний 5 сарын байдлаар 22 долоо хоногоос дотогш эрхтэн тогтолцооны
эмгэгтэй хэмээн хэвтэн эмчлүүлж байсан 14 эх үр зулбуулсан байна. Мөн яаралтай түргэн
тусламжаар ирсэн 29 эхэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж цэвэрлэгээ хийж буцаажээ.8
Тохиолдол 4
“SSM компанид үйлчилгээний ажил хийж байсан. Ажиллаж байхдаа жирэмслээд 2017
онд төрсөн, гэхдээ хүүхэд маань 6 сартайдаа дутуу төрсөн. Одоо 3 нас хүрч байгаа ч
толгойгоо даадаггүй, саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй болсон. Эмч шарлалттай
холбоотой гэснээс өөр юм хэлээгүй. Би энэ компанид ажиллаж байхдаа химийн бодистой
харилцаж, цэвэрлэгээ үйлчилгээгээ химийн бодисоор хийж байснаас дутуу төрсөн гэж
боддог. Одоо ажилгүй, хүүхдээ асраад байж байна. Тэр компанид нийт 11 сар ажиллаад
дутуу төрөөд гарсан...”
(Өмнөговь аймгийн оршин суугч эмэгтэйтэй хийсэн ярилцлага)
Булган аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн мэдээлэл
Булган аймгийн ЗДТГ-н Нийгмийн бодлогын хэлтэс мэргэжилтэн Д.Нямдэлгэрээс ирүүлсэн мэдээлэл
8
Булган аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн мэдээлэл
6
7
92
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents