Уул уурхайн бүс нутагт оршин сууж буй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал Мөн хөдөлгөөнт хүн амын тоо их боловч орон нутгийн төсөв нь суурин хүн амын тоогоор төсөвлөгддөг учир хүндрэл дагуулдаг байна. Тухайлбал, нийгмийн ажилтны ажлын ачаалал их, иргэдэд хүрч үйлчилж чаддаггүй, Цогтцэций, Ханбогд суманд 4 багийн дунд 1 нийгмийн ажилтан ажилладаг, уул, уурхайгаас үүдэлтэй ажлын ачаалал их, гэр бүлээсээ хол ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн стресс, бухимдал их ч суманд мэргэжлийн сэтгэл зүйч байхгүй байна. Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд эрүүл мэндийн төвийн хүний нөөцийг нэмэгдүүлэх, уул уурхайн компаниуд өөрсдийн харьяаллын эмэгтэйчүүдийг бүртгэн авч мэдээлэл, судалгаа гаргадаг байх, уул уурхай болон сум орон нутгийн захиргаа шилжин ирж буй иргэдийг бүртгэл мэдээлэлтэй болгож, хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна гэсэн саналыг албаны хүмүүс өгч байв. ГУРАВ. БЭЛГИЙН БОЛОВСРОЛ, ЖИРЭМСЛЭЛТЭЭС СЭРГИЙЛЭХ АРГА ХЭРЭГСЛИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙН ХҮРТЭЭМЖ Бэлгийн боловсрол олгох чиглэлээр сонгон авсан аймгуудад хийгдэж буй ижил төсөөтэй үйл ажиллагааг дурдвал аймгууд БСШУЯ-ны сайдын 2018 оны А/467 тоот тушаалаар 2018-2019 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангиудад эрүүл мэндийн хичээлийг сургалтын төлөвлөгөөнд тусгаж 120 суралцахуйн зорилт, 311 цагийн агуулгыг хамарч, 31 суралцахуйн зорилт, 68 цагийн бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэндийн сэдвийг заах болжээ4. Гэхдээ ерөнхий боловсролын сургуульд ахлах ангийн сурагчдад бэлгийн боловсрол олгох хичээлийн агуулга хүнд, багш нарын мэдлэг дутмаг, сургуулиудад тохирох сургалтын хэрэглэгдэхүүн байдаггүйг албан хаагчид дурдаж байв. Бусад тохиолдолд аймгууд санхүүгийн боломж, олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг эсэхээс хамаарч төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тухайлбал: Орхон аймагт 2019 онд 22,456,2020 оны 09 дүгээр сарын байдлаар 8,754 хүнийг БЗХӨөөс сэргийлэх сургалт сурталчилгаанд хамруулжээ. Зорилтот бүлгийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгаанд 2019 онд 16,758, 2020 оны 09 дүгээр сарын байдлаар 6,452 эмэгтэйчүүдийг хамруулсан байна. Өсвөр үед эрүүл мэндийн боловсрол олгох ажлын хүрээнд Орхон аймгийн өсвөр үеийн кабинетаар дамжуулан Боловсрол соёл урлагийн газар болон Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “Охид хөвгүүдийн шивнээ” нөхөн үржихүйн боловсрол олгох сургалтыг 112 удаа зохион байгуулж 10,100 сурагч хамрагджээ. Сум, өрхийн эрүүл мэндийн төвөөр 6,691 иргэнд 11,228 гарын авлага, материал түгээсэн байна. Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас тус аймгийн хэмжээнд өсвөр насны охидыг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх зорилгоор өсвөр үеийн охидыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах төлөвлөгөөг ГБХЗХГ, ЭМГ, БСУГ-ын хамтарсан удирдамжаар 2019 онд баталжээ. Ажлын хүрээнд ЕБСийн 16-18 насны 1,223 охидын судалгааг гарган эрүүл мэндийн үзлэгт 82 хувийг хамруулж, жирэмсэн 4, тэмбүүтэй илэрсэн 8 тохиолдлыг эмчилж, НҮЭМ-ийн боловсрол олгох сургалтад хамруулсан талаарх мэдээллийг эрх бүхий байгууллагууд5 өгсөн болно. Дорнод аймгийн 24 багшийг эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтад хамруулжээ. Өмнөговь аймагт энэхүү хичээлийг заадаг багш нар онол, арга зүйн хувьд дутагдалтайгаас 2018 онд 1 удаа, 2019 онд 2 удаагийн сургалтад давхардсан тоогоор 344 багшийг хамруулжээ. 5 Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, мөн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газруудаас ирүүлсэн мэдээлэл 4 87

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents