Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх уурхайн бүс нутагт оршин сууж буй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх зөрчигдсөн тохиолдол 2019, 2020 оны хагас жилийн байдлаар бүртгэгдээгүй ба жирэмсэн эхийн болон ургийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл, үр зулбалт гараагүй гэжээ. Булган аймаг. 2019 оны байдлаар аймгийн хэмжээнд Баяннуур, Бугат, Бүрэгхангай, Дашинчилэн, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Сайхан, Сэлэнгэ, Тэшиг, Рашаант, Орхон зэрэг 11 сумын нутагт 74 аж ахуйн нэгж 46.5 мянган га талбайд ашиглалтын, 32 аж ахуйн нэгж 96.3 мянган га талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг нь аймгийн газар нутгийн 3.1 хувийг эзэлж байна. Үүнээс алтны 7, барилгын материал 10, төмрийн 6, нүүрсний 4, бусад ашигт малтмалын 5 гэсэн тус тус ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Эдгээр аж ахуйн нэгжүүдээс 14 нь олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Комиссын асуумж авч ажилласан Бүрэгхангай суманд 333.6 га газрыг бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авч, 18 нэгж талбарын 75.16 га талбайд зөвшөөрөл өгч, 9 нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байв. Өмнөговь аймаг. Өмнөговь аймаг ашигт малтмалын 80 гаруй орд, 200 гаруй илрэлтэйгээс Тавантолгой, Оюутолгой, Нарийн сухайт гэсэн стратегийн ач холбогдолтой 3 томоохон орд газар бий. Өнөөгийн байдлаар аймгийн хэмжээнд Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэс Тавантолгой, Энержи Ресурс, МАК, Чинхуа-МАК-Нарийн сухайт, Саусгобисэндс, Өсөхзоос, Терра энержи, Жавхлант орд зэрэг 14 компани ашигт малтмал олборлож байна. Тохиолдол 2 Тус аймаг 70 мянга орчим суурин хүн амтай боловч түүнээс гадна 50-60 мянган хөдөлгөөнт хүн ам байна. Эдгээр хүмүүс 3 уурхай, 2 хилийн боомт дээр төвлөрдөг. Уул уурхайн ард өрх толгойлсон хүүхдүүд олон бий. Бэлгийн замын халдварт өвчин ч их. Биеэ үнэлэх явдал гардаг. Мөн архины хамааралтай хүмүүсийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна. (Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдтой хийсэн ярилцлагаас) Уул уурхайн олборлолт, түүнтэй холбоотой дэд бүтэц хөгжихийн хэрээр биологийн төрөл зүйлүүдийн хувьд амьдрах орчин доройтож (хөрс, ус, агаар, бэлчээр, амьдрах орчны хуваагдал), байгалийн дүр төрх өөрчлөгдөж, уул уурхайн үйл ажиллагаа байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг болох нь “Байгалийн нөөцөд суурилсан эдийн засгийн статистик” Улаанбаатар хотын группын нийгэм, эдийн засаг, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тооцох судалгааны тайлан, Хүний эрхийн Үндэсний Комиссоос гүйцэтгэсэн “Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох тээвэрлэх үйл ажиллагааны хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ”-ний тайланд тусгагдсан байна. Мөн “Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны өнөөгийн байдал түүвэр судалгаа 2018”-д уул уурхайгаас үүдсэн сөрөг нөлөөллийн дүнд эрүүл мэндийн асуудал 22.5 хувь, гэр бүл салалт, гэмт хэргийн өсөлт тус бүр 21.2 хувь, биеэ үнэлэлт 5.6 хувийг эзэлжээ. Үүнээс үзэхэд уул уурхайгаас үүдэлтэй сөрөг нөлөөллийн 70.5 хувь нь тухайн бүс нутагт ажиллаж, амьдарч буй хүн амын эрүүл мэнд, нийгмийн байдалд нөлөөлж байна. Үүнээс гадна “Эрдэнэс таван толгой” ХХК 14:14, бусад компани 21:7 гэх мэт ээлжтэй ажилладаг учраас гэр бүл салах, мансуурах донтох бодисын хэрэглээ нэмэгдэх байдал ажиглагдаж байгаа нь орон нутгийн удирдлагуудтай хийсэн уулзалтуудад хөндөгдөж байлаа. 86

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents