Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх
Тохиолдол 1.33
Манай сумын эмнэлэг 15 ортой, хүүхдийн дөрөвхөн ортой, эмэгтэйчүүдийн нэг их эмч,
хоёр бага эмч ажилладаг. Эм тариа хүрэлцдэггүй. 3,000 хүн амтай ч, 10,000 хүн амтай
ч ялгаагүй эмнэлгийн ор, хангамж нь тооны хувьд адил учраас төрийн үйлчилгээ хүрч
чадахгүй байна. Иймд сумын хүн амын тоонд харьцуулж аливаа төрийн үйлчилгээний
хүртээмжийг (эмч, орны тоо гэх мэт) тооцож үзэх хэрэгтэй байна.
Бас нэг асуудал бол өмнө нь жирэмсэн эмэгтэйчүүдийг суманд төрүүлдэг байсан бол
одоо заавал аймгийн нэгдсэн эмнэлэгт төрүүлдэг болсон. Сумаас аймагт очиж амаржих
нь унаанаас авахуулаад хүндрэлтэй, мөн аймагт эхийн амрах байр олддоггүй, таван
ортой нэг тасаг л ажилладаг. Дээр үед сумдад эхийн амрах байр буюу нэгдлийн амрах
байр гэж байсан. Сумдаас аймагт очиж, төрж буй малчин эмэгтэйчүүд байрлах байргүй
тул зарим нь төрмөгцөө замын унаанд сууж сум руугаа харьдаг, зарим нь айлд түр
байрладаг ч удаан байж чадахгүй тул хэд хоноод сум руугаа буцдаг. Саяхан зэргэлдээ
суманд дөнгөж амаржсан эмэгтэй нярай хүүхдээ тэврээд шуудангийн унаанд суугаад
сум руу явж байгаад шуудангийн машинд чихцэлдээнтэй, агааргүй байснаас болоод
нярай нь эндчихсэн. Иймд алслагдсан бүс, суманд амьдарч буй жирэмсэн эмэгтэйчүүд
суманд нь амаржих, эхийн амрах байрыг нэмэгдүүлэх талаар төр арга хэмжээ авмаар
байна...
(Сүхбаатар аймгийн нэгэн сумын төрийн албан хаагчтай хийсэн ярилцлагаас)
Судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүдээс хүүхдээ хаана төрүүлж байсан талаар
тодруулахад 49 хувь нь аймгийн нэгдсэн эмнэлэгт, 39.8 хувь нь сумын эмнэлэгт, 3.8 хувь
нь Улаанбаатар хотын эмнэлэгт, 3.1 хувь нь гэртээ, 2.8 хувь нь өөр аймгийн эмнэлэгт, 1.5
хувь нь хувийн эмнэлэгт амаржсан гэж тус тус хариулсан нь Нийгмийн үзүүлэлтийн түүвэр
судалгааны дүнтэй адил байна38.
Хувийн
эмнэлэг
Гэртээ
Бусад
Дүн
Эмнэлэгт төрсөн
Судалгааны өмнөх 2
жилд хүүхэд төрүүлсэн
эмэгтэйчүүдийн тоо
Нийт дүн
95.6
2.8
0.7
0.9
100
98.4
2.195
Хот
96.2
2.2
0.3
1.3
100
98.4
1,515
Нийслэл
96.4
2
0.2
1.5
100
98.4
1,091
Аймгийн төв
95.6
2.7
0.8
0.8
100
98.4
424
Хөдөө
94.3
4.1
1.4
0.1
100
98.4
681
Сумын төв
95.8
3.9
0.3
0
100
99.7
269
Хөдөөгийн баг
93.4
4.2
2.1
0.2
100
97.6
412
Байршил
Хүүхдээ төрүүлж буй
газар
Улсын
эмнэлэг
Хүснэгт 1.19 Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн
амаржсан газар (2018 он)
“Монгол Улс-Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2018” нэгдсэн тайлан, Үндэсний статистикийн хороо, Нэгдсэн
Үндэстний Байгууллагын Хүн амын сан, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, УБ, 2019 он. (2018 оноос өмнөх 2 жилд
хүүхэд төрүүлсэн 15-49 насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь, амаржсан газраар).
38
70
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents