Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх Сүхбаатар аймгийн хувьд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, дотуур байр, бүх сургуулиудад 18 охидын клубыг эмч, эрүүл мэндийн багш нар удирдан ажиллуулж, сурагчдад бэлгийн боловсрол олгох сургалт мэдээлэл зөвлөгөө өгдөг байна. Мөн “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”, “Охидын өдөр”, “Гар угаах өдөр” зэрэг эрүүл мэндийн тэмдэглэлт өдрүүдээр клубын сурагчид бусад сурагчдад сургалт хийж уламжлал болгожээ. Дорноговь аймагт 2019 онд хөхөөр хооллолтын 7 хоног болон сургалт, сурталчилгааг 381 удаа зохион байгуулж, давхардсан тоогоор 10,364 хүнд 12 төрлийн 10,583 гарын авлага, 2020 оны 1-р улирлын байдлаар 83 удаагийн сургалтад 890 хүнийг хамруулж, 166 гарын авлага тараасан байна. Мөн Фэйсбүүк хуудас болон “Бүүвэй ертөнц” цахим хуудсаар зөвлөгөө мэдээлэл өгдөг байна. Дархан-Уул аймагт БЗДХ-аас сэргийлэх сургалтыг 2019 онд 288 удаа, 2020 онд 290 удаа зохион байгуулж, жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгслийг 2019 онд 758, 2020 онд 782 хүн авсан гэжээ. Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын нөхөн үржихүйн эрүүл мэндийн төвийн их эмчтэй хамтран 2019 оны 9 сард 8-12 ангийн 38 сурагч буюу 86% эмэгтэй сурагчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ. Өмнөговь аймагт Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл, урлагийн газартай хамтран 2020 онд үе тэнгийн 125 сургагч багшийг бэлтгэсэн байна. Сургууль бүр дээр эрүүл мэндийн клуб ажилладаг боловч үйл ажиллагаа нь харилцан адилгүй байдаг ажээ. НҮБ-аас хэрэгжиж байгаа “Залуучууд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсрол” нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд Аюулгүй сургууль аргачлалаар Даланзадгад сумын 1, 3, 4, 5, 7, Цогтцэций сумын 1, Гурвантэс сумын 1, Ханбогд сумын 2 дугаар сургуулиуд дээр хэрэгжүүлж байгаа бөгөөд дээрх хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын 1 дүгээр сургууль дээр “Эрүүл мэндийн жишиг” кабинетыг байгуулжээ. Эрүүл мэндийн газар гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө өгөх, жирэмслэлтээс сэргийлэх аргын хэрэглээг нэмэгдүүлж, эрсдэлтэй бүлгийн эмэгтэйчүүдийг жирэмслүүлэхгүй байх тал дээр анхаарч, дээрх чиглэлээр сум, өрхийн эмнэлгийн 19 эх баригч нарт 7 төрлийн хичээлээр цахим сургалтыг зохион байгуулж 4 эх баригч, 4 их эмчийг хамруулсан байна. Мөн Эрүүл мэндийн яамнаас зохион явуулсан “Тэмбүүг устгая” аяны хүрээнд “Та хоцроогүй биз” явуулын үзлэг, оношилгоог 14 сумын хэмжээнд зохион байгуулжээ. Дорнод Сүхбаатар Дорноговь ДарханУул Булган Өмнөговь Давхардсан тоогоор Хувь 1. Охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндтэй холбоотой мэдээ, мэдээллийг олж авдаг эх сурвалж Орхон № 1 Мэргэжлийн эмч 36.7% 46.7% 53.3% 30.2% 33.3% 32.0% 47.2% 131 39.9% 2 Телевиз 31.7% 0.0% 20.0% 20.8% 25.0% 30.0% 10.6% 64 19.5% 3 Радио 0.0% 6.7% 6.7% 0.0% 8.3% 0.0% 0.0% 3 0.9% 4 Сонин, цахим хуудас 3.3% 0.0% 0.0% 11.3% 0.0% 6.0% 8.1% 21 6.4% 5 Эмийн сан 0.0% 6.7% 0.0% 5.7% 8.3% 2.0% 2.4% 9 2.7% 6 Гэр бүлийнхэн 1.7% 0.0% 6.7% 3.8% 16.7% 2.0% 3.3% 11 3.4% 7 Найз нөхөд 11.7% 6.7% 6.7% 5.7% 0.0% 14.0% 10.6% 32 9.8% 8 Нийгмийн сүлжээ (Фэйсбүүк) 10.0% 13.3% 6.7% 15.1% 8.3% 14.0% 16.3% 45 13.7% 9 Бусад 3.3% 0.0% 0.0% 3.8% 0.0% 0.0% 1.6% 6 1.8% 10 Хариулаагүй 1.7% 20.0% 0.0% 3.8% 0.0% 0.0% 0.0% 6 1.8% 328 100% Нийт 88

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents