Уул уурхайн бүс нутагт оршин сууж буй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал Сүхбаатар аймаг. 2019 оны байдлаар ашиглалтын 19, хайгуулын 28 тусгай зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүд эзэмшиж байна. Ашиглалтын зөвшөөрөлтэй 19 аж ахуйн нэгжээс Мөнххаан суманд 2, Сүхбаатар суманд 9, Түмэнцогт суманд 2, Эрдэнэ цагаан суманд 3, Уулбаян суманд 2, Асгат суманд 1 нь тус тус олборлолт хийж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа уурхайг олборлолтын төрлөөр нь ангилбал гянтболд 1, жонш 6, цайр 1, нүүрс 9, төмөр 2 аж ахуйн нэгж олборлодог байна. Ашиглалтын зөвшөөрөлтэй 19 уурхайгаас 6 нь тогтмол үйл ажиллагаатай, 13 нь улирлын болон бусад шалтгаанаар тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй буюу 2020 оны 10 сарын байдлаар үйл ажиллагаа нь зогсчээ. Комисс эмэгтэйчүүдтэй уулзалт хийх үед уул уурхайн нөлөөллөөс болж уушгины өвчлөлтэй болсон талаараа гурван эмэгтэй дурджээ. Тохиолдол 1 “Цайрт минерал” ХХК Цайртын уурхайн бүсэд нутаглаад арав гаруй жил болж байна. Мал муулахад малын уушги идээ бээртэй, энэ хавийн айлуудад уушгины өвчлөлгүй хүн байхгүй. Өрх бүрт багадаа нэг хүн уушгины өвчлөлөөр өвдсөн. Гэнэт халуураад эмнэлэгт үзүүлтэл уушги устсан байна гэсэн. Хүүгийн маань ч уушги өвчлөлтэй гарч аймгийн эмнэлэгт хэвтсэн. Өмнө нь уушгины өвчнөөр өвчилж байгаагүй, суурь өвчингүй. Үүнийг уул, уурхайн нөлөөллөөс болсон гэж боддог. (Сүхбаатар аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлага ) Дорноговь аймаг. Боловсруулах болон баяжуулах 15 үйлдвэр ажиллаж байна. Үүнд ашигт малтмалын баяжуулах үйлдвэр 6, боловсруулах үйлдвэр 6, нүүрс угаах үйлдвэр 1, нийт 13 үйлдвэр баригджээ. Мөн 2020 онд багтаан жонш баяжуулах үйлдвэрийг Их хэт, Өргөн сумдад, төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрийг Алтан ширээ суманд, ган бөмбөлгийн үйлдвэрийг Сайншанд суманд байгуулж, ашиглалтад оруулахаар байна. Тус аймаг уул уурхайн тусгай зөвшөөрлийн тоогоор улсад 2 дугаарт ордог бөгөөд 2020 оны 08 сарын байдлаар ашигт малтмалын ашиглалтын 191, хайгуулын 147, нийт 338 тусгай зөвшөөрөл, түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын 5, хайгуулын 13 тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Үүнээс тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй уурхай байна. Мөн ашигт малтмал хууль бусаар ашиглах явдал Хатанбулаг, Мандах Сайхандулаан сумдад, жонш хууль бусаар ашиглах үйл ажиллагаа, Хатанбулаг, Эрдэнэ, Өргөн, Даланжаргалан, Айраг, Иххэт сумдад, өнгийн чулуу хууль бусаар ашиглах явдал Иххэт, Даланжаргалан сумдад гардаг бөгөөд нөхөн сэргээлтгүй орхиж газар болон газрын хэвлийд хохирол учруулдаг байна2. Дархан-Уул аймаг. Ашигт малтмал ашиглалтын 76, хайгуулын 22 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаагаас 2020 оны 2 дугаар улирлын байдлаар уул уурхай, олборлох үйлдвэрийн 22 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байна3. Комиссын ажлын хэсгийн очиж ажилласан Шарын-Гол суманд нүүрсний ил уурхай ажилладаг ба сумынхаа төв хэсэгт олборлолт явуулдаг. Нүүрсний ил уурхай нь сумын төвд олборлолт хийдгээс уурхайн овоолго нь сумын иргэдийн амьдарч буй орчинд тоосжилт, тоосонцор дэгдээх, амьсгалын болон бусад төрлийн харшлын гаралтай өвчин үүсгэх, иргэдийн эрүүл мэндэд дам нөлөө үзүүлж болзошгүй юм. Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газраас өгсөн мэдээллээр уул Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн байгаль орчин, аялалжуулчлал, ногоон хөгжил ашигт малтмалын бодлого хариуцсан мэргэжилтэн Х.Отгонжаргалаас ирүүлсэн мэдээлэл 3 Дархан-Уул аймгийн Статистикийн хэлтсийн нийгэм эдийн засгийн байдлын статистик тоон мэдээлэл 2 85

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents