Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал:
Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал
Тохиолдол 1.34
Манай аймагт гэртээ амаржсан 6 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 5 нь малчин эмэгтэй
байсан. Орон нутгаас яаралтай тусламж хүрч очдоггүй, хүрэх гэсээр байтал төрчихсөн
байдаг. Жирэмсэн малчин эмэгтэйчүүд, ялангуяа хилийн бүс нутагт амьдарч байгаа
хүмүүсийн хувьд энэ нь тулгамдсан асуудал юм. Иймд хүүхдийн эмч, эх барих эмч нарыг
алслагдсан бүс нутагт сургаж байршуулах ажил чухал байна. Манай аймаг 23 сумтай, 6
сум эх барих эмчтэй. Одоо 3 суманд нэмж ажиллуулахаар төлөвлөж байна…
(Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагатай хийсэн ярилцлагаас)
Судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүдийн 91 хувь нь амаржих үед ямар нэгэн
хүндрэл бэрхшээл гараагүй гэж хариулсан ч үлдэж буй 9 хувь нь эх баригч эмч, эмнэлгийн
ажилтны харилцаа, хандлага муу, нууц хадгалж чаддаггүй, эхийн амрах байрны хүрэлцээ
хангалтгүй, эмнэлгийн тусламж авахад хугацаа алддаг гэх зэрэг шалтгааныг дурдсан
байна. Түүнчлэн малчин эмэгтэйчүүдийн 53.6 хувь нь “эхийн амрах байраар үйлчлүүлж
байгаагүй”, 9.6 хувь нь “тийм байр байдгийг мэддэггүй” гэсэн байна.
Эхийн эндэгдлийн дөрөвний гурав нь жирэмсний болон амаржих үеийн хүндрэлээс
шалтгаалдаг тул эсэн мэнд амаржихад хамгийн чухал үүрэгтэй нөхцөл нь эх барихуйн ур
чадвартай эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, яаралтай тусламж шаардлагатай үед зохих
шатны эх барихуйн тусламж үйлчилгээ үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх явдал юм39.
Тохиолдол 1.35
Манайд 2018 онд 42 эхийг жирэмсний хяналтад авч 35 нь амаржсан. 3 сартайгаас
Эрүүл мэндийн төвд хяналтад аваад 8 сартайгаас нь бүсийн оношилгооны төвийн 2
дугаар шатлалын эмнэлэг руу шилжүүлдэг. Аймагт байх газаргүй эхчүүдийг бүсийн
оношилгооны төвийн амрах байранд байрлуулдаг. Тэндээ байрлаж байгаад амаржаад
ирдэг. 2019 он гарсаар солилцох хуудсаа өгөөд явуулсан боловч 2 эх буцаж ирээд
энд амаржсан. Манай сум мэргэжлийн эх баригчтай учраас эх, хүүхдийн эндэгдэлгүй,
хүүхэд эрүүл саруул төрж байгаа. Сүүлийн 2 жилд ургийн гажигтай хүүхэд төрөөгүй
байна. Энэ нь жирэмсний хяналттай холбоотой. Хяналтад эрт авснаараа 5 сартайгаас
нь эхлэн ургийн гажигтай эсэхийг эхийн хэвлийд байхаас нь тодорхойлох боломжтой
болж байгаа...
(Дорнод аймгийн нэгэн сумын Эрүүл мэндийн төвийн эмчтэй хийсэн ярилцлагаас)
Л.Сей, “Эхийн эндэгдлийн шалтгаалах хүчин зүйлс: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүтцийн шинжилгээ” Лансет,
Дэлхийн Эрүүл Мэнд 2 цуврал, 6 дахь дугаар, 2014 он: 332-333 дугаар хуудас. doi:10.1016/s2214-109x(14)70227-x.
39
71
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents