Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал:
Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал
Тохиолдол 1.31
Иргэн У нь Комисст хандаж “Бүсийн оношилгоо, эмчилгээний төвөөс иргэн И-гийн зураг
болон эрүүл мэндийн талаарх мэдээллийг дур мэдэн байгууллагынхаа цахим хуудсанд
байршуулсан талаар” гомдол ирүүлсэн байна.
Гомдлыг судлахад сумаас нүүж ирсэн түр оршин суугч И нь жирэмсний хяналтад ороогүй
байсан тул түүнд хяналтын карт нээлгүүлж, ЭХО-д харуулж эмнэлэгт хэвтүүлэхээр
болжээ. Хэвтүүлэхийн өмнө И-г тасаг дээрээ авчирч толгой, бүх биеийн угаалга хийж
өгч, бүх хувцсыг нь сольж эмэгтэйчүүдийн тасагт хүлээлгэж өгсөн” гэх мэдээллийг
байгууллагынхаа цахим хуудаст байршуулсан байна.
Энэ нь сувилагчдын баярыг тохиолдуулан сувилахуйн тусламж үйлчилгээний талаар
хийсэн ажлуудаа цахим хуудсанд байршуулах ажлын хүрээнд тус мэдээлэлд өвчтөний
нүүр царайг нуугаагүй, нэрийг нь бүтнээр нь оруулсан байжээ.
Үүнээс үзэхэд тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн нэр бүхий ажилтнууд
нь иргэн И-гийн зураг болон эрүүл мэндийн талаарх мэдээллийг түүний зөвшөөрөлгүй
олон нийтийн цахим хуудсанд байршуулж, нэр төр, алдар хүнд, хувь хүний нууцад
халдаж, түүний олон улсын гэрээ болон дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан
эрхийг зөрчсөн байна.
Иймд иргэн И-гийн олон улсын гэрээ болон дотоодын хууль тогтоомжоор
баталгаажуулсан нэр төр, алдар хүнд, хувийн болон эрүүл мэндийн нууцтай байх
эрхийг зөрчсөн холбогдох ажилтнуудад хариуцлага тооцох, цаашид энэ төрлийн хүний
эрхийн зөрчил гаргуулахгүй байхаар Комиссын гишүүний шаардлагыг хүргүүлэв...
(Комиссын гишүүний 2019 оны 2/23 дугаар шаардлага)
Тохиолдол 1.32
Эрүүл амарждаг эмэгтэйчүүд гэж байхгүй. Дандаа л эрхтэн тогтолцооны эмгэгтэй.
Тэгэхээр суманд хянаад төрүүлнэ гэдэг нь эрсдэл тохиолдох магадлалыг өндөрсгөдөг.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан 8 удаагийн үзлэгт заавал үзүүлж баймаар
байна. Жилд 80 эх амарждаг гэж тооцоход тэдний 15-20 хувь нь л эрүүл хүүхэд төрүүлж
байна. Бусад нь бэлгийн замын, эсхүл эрхтэн тогтолцооны эмгэгтэй, эсхүл хүүхэд нь
ямар нэгэн гажигтай төрөх магадлал өндөр байна.
36 долоо хоногтой жирэмсэн эхийг аймагт хүргэж өгөхөөр тушаалд заасан. Бид үнэндээ
яг энэ хугацаанд нь хүргэж өгч чаддаггүй. 38 долоо хоногтойд нь эсхүл заримыг нь
өвдөж эхлэнгүүт хүргэж өгдөг. Гол нь амрах байр хүрэлцэхгүй байна.
(Сүхбаатар аймгийн нэгэн сумын
Эрүүл мэндийн төвийн эмчтэй хийсэн ярилцлагаас)
69
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents