Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх Цагдаагийн байгууллагад 2019 онд 2.175,825 зөрчил бүртгэгдсэний 8,962 нь буюу 0.4 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбооотой байна. Ийнхүү зөрчил гаргасан 6,634 хүнд 29.735,000 төгрөгөөр торгох, 6,400 хүнд баривчлах шийтгэл ногдуулжээ. Мөн онд цагдаагийн алба хаагчид гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээллийг шалгахдаа хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд учирсан, эсхүл учирч болох эрсдэлд аюулын зэргийн 10,238 үнэлгээг хийсэн байна18. Судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүдээс хүчирхийллийн талаарх мэдлэг ойлголтоо хэрхэн үнэлж байгааг тодруулахад 40.5 хувь нь “дунд”, 37.5 хувь нь “сайн”, 13.5 хувь нь “маш сайн”, 7 хувь нь “муу”, 1.5 хувь нь “маш муу” гэжээ. Тэдний 14 хувь нь алгадаж, цохих, өшиглөх, гарт таарсан зүйлсээ шийдэх, 13 хувь нь хэл амаар доромжлох, дайрч давшлах, 10 хувь нь айлган сүрдүүлэх, гэрээс хөөх, 8 хувь нь хутга, мэсний зүйлс барьж, айлган сүрдүүлэх, 6.8 хувь нь үснээс зулгаах, хоолой боох зэрэг үйлдэл бүхий хүчирхийллийн хэлбэр нийтлэг гардаг гэжээ. Малчин эмэгтэйчүүдээс хүчирхийллийг таньж мэдэх, мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэх, зөвлөгөөг хаанаас авах боломжтой талаар тодруулахад 58.1 хувь нь телевиз, 11.1 хувь нь нийгмийн сүлжээ, бусад нь радио, сонин, нийгмийн ажилтан, найз нөхөд, өрхийн эмч, баг, хорооны Засаг дарга зэргийг дурджээ. Тохиолдол 1.21 Өдөр тутам хүчирхийлэлд өртдөг ч түүндээ дасан зохицож амьдардаг эмэгтэйчүүд олон. Би ч тэдний нэг. Өөрийгөө хүчирхийлэлд өртөж байна гэж бодоогүй явсан. Та бүхний өгсөн мэдээллээс л энэ тухай мэдлээ. Эмэгтэйчүүд бидэнд сургалт, мэдээлэл маш их хэрэгтэй байна. Тиймээс дараагийн удаа сургалтад суумаар байна... (Хөвсгөл аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас) Санал бодлоо ямар нэг айдасгүйгээр нөхөр/хамтран амьдрагчдаа хэлж чаддаг эсэхийг тодруулахад 88.6 хувь нь “чөлөөтэй илэрхийлдэг”, 11.4 хувь нь “чөлөөтэй илэрхийлж чаддаггүй, айдастай байдаг” гэжээ. Тоймлон авч үзвэл, Комиссын судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүдийн 24.3 хувь нь тодорхой хэмжээгээр хүчирхийлэлд өртсөн буюу өртдөг талаараа дурдсан болно. Ямар төрлийн хүчирхийлэлд өртөж байгаа талаар дараах хариултыг өгчээ. Хүснэгт 1.14 Хүчирхийллийн хэлбэрээ тодорхойлсон байдал № 1 2 3 4 Хүчирхийллийн хэлбэр Бие махбодын хүчирхийлэл (зодож, цохих, юм авч шидэх, сур ташуураар ороолгох гэх мэт) Сэтгэл санааны хүчирхийлэл (хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх, гэрээс хөөх гэх мэт) Эдийн засгийн хүчирхийлэл (мөнгө төгрөг өгдөггүй, хоол ундаар гачигдуулдаг, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг өөрт өгөхгүй хурааж авах гэх мэт) Бэлгийн хүчирхийлэл (хүсээгүй байхад биеийн эмзэг хэсэгт хүрэх, бэлгийн харилцаанд орохыг шаардах, хүчээр бэлгийн харилцаанд орох гэх мэт) Нийт Хариулт Хувь 53 34.2 72 46.4 15 9.7 15 9.7 155 100 Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 9/5964 дүгээр албан бичиг болон Цагдаагийн ерөнхий газрын статистик мэдээллээс, 2020 он. 18 56

Select target paragraph3