Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх
Түүнчлэн улсын хилтэй ойр зарим аймаг, сумын малчид тухайлбал, Сүхбаатар
аймгийн Эрдэнэцагаан сумын хувьд цөөнгүй малчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын
Өвөр Монголын Өөртөө Засах Оронд мал хариулж, гэрээгээр ажиллаж амьдралаа
залгуулдаг байна.
Тохиолдол 1.9
Манай суманд малчид цөөрч байна. Мөнгө олохын тулд малчид урагшаа гарч мал
малладаг болсон. Тэнд монгол малчны ажлын өдрийн хөлсийг 100 юаниар үнэлдэг.
30 хоног ажиллахад 2,800 юань авна. Энэ нь зах зээлийн ханшаар 1 сая орчим төгрөг
болдог. Гэтэл дотооддоо нэг малчныг 1 сая төгрөгөөр цалинжуулах боломж байхгүй.
Малчид тэнд ямар орчинд ажиллаж байгааг мэдэх аргагүй, хянах боломжгүй. Хааяа
хилийн цаанаас хятад дугаартай утаснаас ярьдаг...
(Сүхбаатар аймгийн нэгэн сумын цагдаагийн албан хаагчтай хийсэн ярилцлагаас)
Хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хүндрэл бэрхшээл
Малчдын хөдөлмөрийн нөхцөл нь цаг агаар, улирлын шинж байдал, өвс ногооны
гарц, бэлчээр зэргээс шалтгаалдаг онцлогтой юм. Харин малчин эмэгтэйчүүдийн хувьд
өрхийн хөдөлмөр хуваарилалт, мал аж ахуй эрхлэхэд зарцуулж буй цагаар хөдөлмөрийн
нөхцөл, ажил, амралтын цаг нь тооцогдохоор байна.
Комиссын судалгаанд хамрагдсан малчин эмэгтэйчүүдийн өдөр тутамд эрхэлж буй
ажил, хөдөлмөрийг дараах байдлаар тодорхойлжээ.
Хүснэгт 1.4 Өдөр тутамд эрхэлж буй ажил, хөдөлмөр
№
Малчин эмэгтэйчүүдийн өдөр тутамдаа
эрхэлдэг ажил, хөдөлмөр
1
2
3
4
Мал аж ахуй
эрхлэхтэй
холбоотой
хөдөлмөр
Давхардсан
тоогоор
Хувь
Мал саах, цагаан идээ боловсруулах
343
18.3
Малаа хариулах, услах, эрж хайх
244
13.1
Төл мал угжих, хооллох, өвчтэй мал
эмнэх
214
11.4
Малын хашаа хороо барих, цэвэрлэх
198
10.6
3
0.2
368
19.7
270
14.5
227
12.1
1,867
100
5
Хонь хяргах, ямаа самнах
1
Гэр цэвэрлэх, хоол хийх, хувцас угаах,
дээл хувцас оёх
2
3
Ахуйн хүрээн дэх
Хүүхэд харах, өндөр настай аав, ээжээ
хөдөлмөр
асрах
Ундны ус, түлээ, түлшээ бэлтгэх
Нийт дүн
Малчин эмэгтэйчүүдээс өглөө хэдэн цагт босч, орой хэдэн цагт унтаж амардаг талаар
тодруулахад 76.2 хувь нь “4-6 цагт босдог””, 23.5 хувь нь “6-8 цагт босдог”, 0.3 хувь нь “9-10
цагт босдог” гэжээ. Харин 41.3 хувь нь “19-22 цагт унтдаг”, 58.7 хувь нь “22-02 цагт унтдаг”
гэж тус тус хариулжээ. Үүнээс үзэхэд малчин эмэгтэйчүүд өдөрт дунджаар 15-20 цагийн
хөдөлмөр эрхэлж байна. Мөн тэд хавар, намар, зуны улиралд мал төллөх, сааль сүүний
үеэр илүү уртасгасан цагаар ажилладаг талаар ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагаар
хэлж байлаа.
44