Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал:
Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал
Комиссын судалгаанд хамрагдсан малчин эмэгтэйчүүдийн боловсролын түвшинг
авч үзвэл дараах байдалтай байна.
Бүдүүвч 1.7 Боловсролын түвшин
Боловсролгүй
29
4.8%
Бага
(1-5 анги)
79
Мэргэжлийн
54
9%
Суурь
(6-9 анги)
13.1%
106
Дээд
62
10.3%
Бүрэн дунд
(10-12 анги)
17.6%
272
45.2%
Малчин эмэгтэйчүүд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт хангалттай
хамрагдаж чадахгүй, түүнчлэн мэдээлэл хайх, хүлээн авах эрхээ бүрэн эдлэх боломжгүй
байгааг ярилцлагын үеэр өөрсдөө болон аймаг, сумдын боловсролын асуудал хариуцсан
ажилтнууд онцолж байв. Тухайлбал, 1990 онд зах зээлийн тогтолцоонд шилжсэний дараа
нэгдлийн малыг хувьчилснаар олон тооны хүүхэд мал маллахаар сургууль завсардсан
бөгөөд өдгөө 30-40 насны бичиг үсэг тайлагдаагүй малчин залуу олон байна.
Тэд тэр бүр сум, аймгийн төв рүү ирэх боломжгүй, багш, нийгмийн ажилтнуудын хувьд
орон нутагт ажиллах төсөв хомс зэрэг шалтгааны улмаас шаардлагатай мэдээ мэдээллийг,
ялангуяа эрүүл мэндийн боловсрол, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн
талаарх мэдээллийг цаг тухайд нь авч чаддаггүй байна.
Тохиолдол 1.4
Ерөнхий боловсролын сургуульд 1 дүгээр ангид элсэж буй 6 настай хүүхдүүдийн 20
орчим хувь нь малчдын хүүхэд байдаг. Сүүлийн жилүүдэд малчид сум, аймгийн төвд
нэг гэрт, ээжүүд 1 дүгээр ангийн хүүхдээ хариуцан хамт байх нь түгээмэл болсон. Гэтэл
1 дүгээр ангийн хүүхдүүдээ дагаад ирж буй малчин ээжүүдийн олонх нь бичиг үсгийн
чадваргүй байдаг. Зөвхөн сургуульд хүргэж өгөх, авахаас хэтрэхгүй, бага боловсролын
суурийг тавихад хамтран ажиллах үүрэгтэй ч тэдний боловсрол хангалтгүй байна.
Үүнийг шийдвэрлэх үүднээс аймгийнхаа Насан туршийн боловсролын төвтэй хамтарч
бичиг үсгийн боловсрол багатай ээжүүдийн бичиг үсгийн чадварыг дээшлүүлэхээр
ажиллаж үзсэн. Аймгийн захиргаа, сургуулийн удирдлагаас ач холбогдлыг нь сайн хэлж
өгсөн ч ээжүүд ирэх нь цөөн, сүүлдээ ирэхээ байсан. Гэтэл хүүхэд 4-5 сар суралцсаны
дараа ээжээсээ илүү болчихдог. Ээжүүд багшийн өгсөн гэрийн даалгаврыг самбараас
хуулаад авч чадахгүй байх жишээтэй. Иймд малчин эмэгтэйчүүдийн боловсролын
түвшинг дээшлүүлэх талаар анхаарах ёстой гэж боддог...
(Сүхбаатар аймгийн нэгэн сумын төрийн албан хаагчтай хийсэн ярилцлагаас)
41