Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал:
Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал
Комиссын судалгаанд хамрагдсан малчин эмэгтэйчүүд гэр бүлийн байдлаа дараах
байдлаар тодорхойлжээ.
Бүдүүвч 1.6 Гэр бүлийн байдал
313
51.5%
Гэрлэсэн
208
Гэрлээгүй
22
3.6%
Гэр бүл цуцалсан
33.2%
34
Бэлэвсэн
5.6%
27
4.4%
Хамтран амьдрагчтай
4
0.7%
Найз залуутай
Судалгаанд хамра��дсан малчин эмэгтэйчүүдийн 3.6 хувь нь гэрлэлтээ цуцлуулсан
байна. Малчин эмэгтэйчүүдийн гэрлэлтээ цуцлуулж буй шалтгаанд хүүхдийг 6 настайгаас
эхлэн сургуульд элсүүлдэг болсноор зарим талаар залуу малчдын гэр бүлийн тогтвортой
байдал алдагдах, гэр бүл салахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа талаар аймаг,
сумдын төрийн албан хаагчид, малчид ярилцлагын үеэр олонтаа хөндөж байв.
Тохиолдол 1.1
Олон жил орон нутагт амьдарсны хувьд хэлэхэд сүүлийн үед боловсролын системээс
шалтгаалж гэр бүл салах боллоо. Зургаан настай хүүхдээ сургуульд оруулна, түүнээс
өмнө цэцэрлэгт явуулна гэх шалтгаанаар хөдөөгийн залуучууд сумын төвд их ирдэг.
Ингээд эрэгтэйчүүд гэр бүлээ тэжээх, мал аж ахуйгаа эрхлэх үндсэн ажил нь болохоор
хөдөө их амьдарч байна. Энэ хугацаанд бие биеэсээ хөндийрч, эрчүүд нь өөр айлын
охин, эхнэртэй уулзах явдал мэр сэр гарна. Сумын төвд олны дунд ороод ирсэн
эмэгтэйчүүд онц хийсэн ажилгүй дэмий сэлгүүцэх, баар цэнгээний газраар явах, мал аж
ахуйн ажлаас хөндийрснөөр залуу гэр бүл хоорондоо таарамжгүй болж салж байна...
(Сүхбаатар аймгийн нэгэн сумын төрийн албан хаагчтай хийсэн ярилцлагаас)
Тохиолдол 1.2
Малчин эцэг эх хүүхдээ дагаад суманд ирж амьдардаг. Хүүхдээ дотуур байранд
оруулчихаад малаа малламаар юм, заримдаа хөдөөх ажлаасаа зугтаад суманд ирдэг юм
болов уу гэж боддог. Мал дээр үлдсэн аав нь архи дарс ууж, гэр бүлээс гадуур харилцаа
үүсгэдэг. 6-7 жилийн өмнө нэг ээж хүүхдээ дагаж ирээд, гэр бүл салж, ээж нь дөрвөн
хүүхдээ аав дээр нь орхичихоод явчихсан. Зундаа аав дээрээ хэдэн сар байчихаад бусад
үед байранд амьдардаг тохиолдол ч гарч байсан. Энэ байдал яаж үүссэн бэ гэхээр ээж
нь 6 настай хүүхдээ дагаж төв орж ирдэг болсонтой холбоотой.
(Хөвсгөл аймгийн нэгэн сумын төрийн албан хаагчтай хийсэн ярилцлагаас)
Малчдад тулгарах болсон энэхүү бэрхшээл нь хүүхдүүдэд хамааралтай тул эцэг эхийн
хайр халамжаас хол байгаа хүүхдэд чиглэсэн шинэлэг санаачилгыг зарим аймагт эрх
хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байгаагийн нэг нь Завхан аймаг юм. Тус
аймаг бага ангийн хүүхдүүдэд зориулсан дотуур байрыг тохижуулж, “Гэр өргөө” төслийг
сумдадаа хэрэгжүүлж байна.
39