Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал Бүдүүвч 1.3 Малчдын нас, хүйсийн суварга (2019 он) 65+ 7.845 55-64 19.081 45-54 35-44 25-34 7.348 14.599 36.664 27.530 47.664 36.470 38.706 15-24 25.987 16.596 50.000 40.000 30.000 20.000 10.000 7.180 10.000 20.000 30.000 40.000 Комиссын судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүдийн насны ангиллыг үзвэл дараах байдалтай байна. Бүдүүвч 1.4 Насны ангилал 23 162 189 137 3,9% 27.1% 31.7% 23% 15-24нас 25-34нас 35-44нас 45-54нас 67 19 11.2% 3.1% 55-64нас 65+ нас Мал аж ахуйн салбарт туслах малчин, хөлсний малчин гэсэн ойлголт бий болж, улмаар сүүлийн жилүүдэд туслах малчин гэсэн нэршил, ойлголтыг түлхүү хэрэглэх болсноор Үндэсний статистикийн хорооноос туслах малчинтай холбоотой мэдээллийг албан ёсоор гаргах болжээ. Малчин өрх нь жилийн бүх улиралд мал хариулж, малын ашиг шимээ амьжиргааны эх үүсвэрээ болгодог. Харин малаа ахуй амьдралдаа туслах чанарын үүрэгтэй өсгөн үржүүлдэг, голдуу суурин газар амьдардаг өрхийг мал бүхий өрхөд хамааруулдаг байна. Мал бүхий өрх болон малчин өрхийг хамтад нь малтай өрх гэж томьёолж байна3. Комиссын судалгаанд хамрагдсан малчин эмэгтэйчүүдийн 70-аас дээш хувь нь малчин өрхийн гишүүн бөгөөд тэдний 84.4 хувь нь мал аж ахуй эрхэлж, 12.6 хувь нь малыг ахуй амьдралдаа туслах чанарын үүрэгтэй өсгөн үржүүлж, суурин газарт аж төрж байна. Үндэсний статистикийн хорооны статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn, “Хөдөө аж ахуйн салбарын 2019 оны танилцуулга” урьдчилсан мэдээ, 2020 он. Үндэсний статистикийн хорооноос малчдын талаарх нэр томьёог дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “Мал бүхий өрх” гэж малыг ахуй амьдралдаа туслах чанарын үүрэгтэй өсгөн үржүүлдэг өрхийг ойлгоно. “Малчин өрх”-д жилийн 4 улирлын туршид малаа маллаж, малын ашиг шим нь тэдний амьжиргааны эх үүсвэр болж байгаа өрхийг хамруулна. “Малтай өрх” гэж мал бүхий өрх болон малчин өрхийг хэлнэ. “Малчид” гэж жилийн 4 улирлын туршид мал аж ахуй эрхэлж, малын ашиг шим нь тэдний амьжиргааны эх үүсвэр болж байгаа мал аж ахуй эрхлэгчдийг ойлгоно. 3 37

Select target paragraph3