Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх 1.1 МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДЭД ХАМААРАХ СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ БОЛОН АМЬЖИРГАА, АЖ БАЙДАЛ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ЗАРИМ АСУУДАЛ 2019 оны байдлаар Монгол Улсын ажил эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь, мөн нийт ажиллах хүчний 24.1 хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж байна1. Харин тус онд нийт 285,482 малчин бүртгэгдсэний 166,368 нь буюу 58.3 хувь нь эрэгтэй, 119,114 нь буюу 41.7 хувь нь эмэгтэйчүүд байгаагаас харахад хүйсийн хувьд эрэгтэйчүүд давамгайлж байна. Нийт малчдын 31 хувь нь 15-34 нас, 59.2 хувь нь 35-59 нас, 9.9 хувь нь 60-аас дээш насны малчид байна. Мөн 15-24 насны залуу малчдын 69.8 хувь нь эрэгтэй, 30.2 хувь нь эмэгтэй байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс2 үзэхэд сүүлийн жилүүдэд залуу, дунд үеийн малчдын тоо буурч, малчдын залгамж халаа багасах хандлагатай байгаагийн зэрэгцээ залуу малчдын дундах хүйсийн харьцаа зөрүү ихтэй байна. Бүдүүвч 1.1 Малчдын статистик үзүүлэлт (1990-2019 он) 150.0 285.5 288.7 360.3 349.3 366.2 364.4 369.7 377.9 407.0 389.8 421.4 417.7 414.4 409.6 396.4 364.4 311.4 303.6 297.8 293.6 289.4 285.7 311.2 50.0 40.0 30.0 20.0 147.5 250.0 200.0 60.0 247.5 300.0 70.0 327.2 350.0 390.5 330.1 400.0 347.9 450.0 377.1 80.0 10.0 100.0 0.0 2019 2018 2017 2016 2015 2014 2013 2012 2011 2010 2009 2008 2007 2006 2005 2004 2003 2002 2001 2000 1999 1998 1997 1996 1995 1994 1993 -20.0 1992 0.0 1991 -10.0 1990 50.0 Бүдүүвч 1.2 Малчдын нас, хүйсийн ангилал (2019 он, хувиар) Улсын дүн 8.3% 22.7% 29.5% 22.4% 11.8% 5.3 % Эрэгтэй малчин 10% 23.3% 28.6% 21.9% 11.5% 4.7 % Эмэгтэй малчин 6% 15-24нас 21.8% 25-34нас 30.6% 35-44нас 45-54нас 23.1% 55-64нас 12.3% 6.2 % 65+ нас Үндэсний статистикийн хорооны “Ажиллах хүчний судалгаа”-ны 2019 оны урьдчилсан мэдээ, 2020 он. Үндэсний статистикийн хорооны статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn, “Хөдөө аж ахуйн салбарын 2019 оны танилцуулга” урьдчилсан мэдээ, 2020 он. 1 2 36

Select target paragraph3