Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССООС МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛААР ШИЙДВЭР ГАРГУУЛАХААР ӨГСӨН САНАЛ 1. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний мэдээллийн нэгдсэн сан бий болгох, мэдээлэл тогтмол цуглуулах тогтолцоог ажиллуулах, судалгаа, мэдээллийг шийдвэр гаргахад ашиглах; 2. Эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтны сургалтын хөтөлбөрийн багцад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, нийгмийн загварын тухай сургалтыг оруулж, үе шаттай зохион байгуулах; 3. Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад нөхөн үржихүйн зөвлөгөө, ��эдээллийг бүх хүнд хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, нөхөн үржихүйн кабинет, төрөх тасгуудыг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээнд нийцүүлэн тохирох хэрэглэгдэхүүнээр хангах; 4. Эрүүл мэндийн салбарт мөрдөгдөж буй дүрэм, журмуудад хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан хөгжлийн бэрхшээлтэй хүний нөхөн үржихүйн эрхийн зохицуулалттай нийцүүлэх; 31

Select target paragraph3