Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал Тохиолдол 19 Гэртээ ээж, аав, хүүтэйгээ дөрвүүлээ амьдардаг. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар ээжээсээ сонсож байсан. Хүчинд автаж үеэлтэйгээ бэлгийн харилцаанд орсон. Энэ тухайгаа аав, ээждээ хэлсэн ч аав дүүгээ загнаад л өнгөрсөн. Бид нар дүүгийнхтэй нь нэг хашаанд хамт амьдардаг. Тухайн үед цагдаад хэлээгүй өнгөрсөн. Нэг хашаанд байдаг болохоор дахиад хүч хэрэглэхвий гэхээс их айдаг. Хааяа жорлон орох гээд явж байхад сэмхэн манайд ороод ир гээд чирээд байдаг. Согтуу үедээ мессэж бичиж гараад ир гэх зэргээр айлгадаг. Оюуны бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага Тохиолдол 20 Ээж, аав гадагш гарах болоод намайг нэг танихгүй ахаар харуулсан. Тэр ах намайг хүчирхийлсэн. Энэ тухай аав, ээждээ хэлснээс хойш аав намайг 3 удаа хүчирхийлсэн. Аав ээжийг зоддог болохоор би ээжид энэ тухай хэлээгүй. Тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага Тохиолдол 21 Манай ээж энэ хүнтэй суугаад 2 хүүхэд гаргасан. Хойд эцэг надтай байнга бэлгийн харилцаанд ордог. Энэ нь бараг 5 жил болж байна. Ээжид хэлсэн ч ээж энэ хүнээс салаад, яаж амьдрах вэ гэж хэлдэг. Би тэр хүний хүүхдийг хүртэл гаргасан. Цагдаад хэлэх гэхээр ээжийгээ бодоод чаддаггүй. Оюуны бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага Тохиолдол 22 Би гадуур гарахдаа байнга такси хөлсөлж явахаас өөр аргагүй байдаг. Манай нутгийн зүс мэдэх жолооч намайг нэг удаа гэрт минь буулгалгүйгээр аваачиж хүчирхийлсэн. Би “Цагдаад хэлнэ” гэхэд... тэр хүн “Тэг тэг ... цагдаа нар чам шиг хөгжлийн бэрхшээлтэй хүний үгэнд итгэхгүй, миний үгэнд илүү итгэнэ. Би чамайг өөрөө дагаж явсан гэж хэлнэ”гэсэн. Олон хоног бодсоны эцэст хэнд ч хэлэхгүй байхаар шийдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй болж төрж ээж аавыгаа зовоочихоод дахин муухай хэргээр нэрийг нь гутаагаад яахав гэж бодсон. Би тэр явдлаас хойш эрэгтэй хүнд итгэхээ больсон. Одой эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага Энэ мэтчилэн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг ашиглан хүчирхийлэх явдал гэр бүлийн гишүүд, ойр дотны хүрээллийн дотор түгээмэл бөгөөд тэднийг хамгаалах, мэдээллээр хангах, сэтгэл зүйн, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээний тогтолцоо байхгүй байна. Нөгөөтээгүүр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг ихэнхдээ гэр бүлийн хүрээнд үйлдэж байгаа тул илрэх нь бага байна. Иймээс хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийг бэлгийн хүчирхийллийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, нуугдмал, далд гэмт хэргийг илрүүлэхэд чиглэсэн хяналтын механизмыг сайжруулах шаардлагатай байна. Тухайлбал, бие даан нийгмийн харилцаанд оролцох боломжгүй охид, эмэгтэйчүүдэд хүрч ажиллахад баг, хорооны нийгмийн ажилтан, хамтарсан багийн үйл ажиллагааг чиглүүлэхэд анхаарах хэрэгтэй юм. 29

Select target paragraph3