Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг хүчирхийлэгчид нь ихэвчлэн тэдний гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүс байна. Бүдүүвч 6, 7. Хүчирхийлэлд өртсөн тухайгаа хэлсэн эсэх Хүчирхийлэлд өртсөн тухайгаа хэн нэгэнд хэлж байсан уу? Хүчирхийлэлд өртсөн тухайгаа хэнд хэлж байсан бэ? 18.53% Найздаа хэлсэн 71% ҮГҮЙ 29% ТИЙМ 1.3% Гэр бүлийн гишүүддээ мэдэгдсэн 1.3% Бусад байгууллагад 14.41% Цагдаад мэдэгдсэн 0% Хүний эрхийн байгууллагад Хүчирхийлэлд өртсөн тухайгаа хэн нэгэнд хэлж байсан уу? гэсэн асуултад 71 хувь нь үгүй, 29 хувь нь тийм гэж хариулсан байна. Тийм гэж хариулсан оролцогчдын 53 хувь нь найздаа, 41 хувь нь гэр бүлийн гишүүддээ, 3 хувь нь бусад байгууллагад, 3 хувь нь цагдаад хандсан гэжээ. Цагдаагийн ерөнхий газраас Комисст ирүүлсэн мэдээлэлд Эрүүгийн хуульд заасан бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд хохирогчоор тогтоогдсон тохиолдол цөөнгүй байна. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан Хүчиндэх гэмт хэрэгт 2018 онд улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 24 эмэгтэй хохирогчоор тогтоогдсоны 7 нь насанд хүрээгүй охид, 17 нь насанд хүрсэн эмэгтэйчүүд байна.55 Энэ төрлийн гэмт хэрэгт орон нутагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд илүү хохирчээ. Тухайлбал орон нутагт насанд хүрээгүй 6, насанд хүрсэн 11 эмэгтэй хохирогчоор тогтоогдсон байна. 2018 онд тус хуулийн 12.2 дугаар зүйлд заасан Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, 12.3 дугаар зүйлд заасан Бэлгийн мөлжлөг, 12.5 дугаар зүйлд заасан Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох, 15.5 дугаар зүйлд заасан Хууль бусаар үр хөндөх гэмт хэргүүдэд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд хохирогчоор тогтоогдоогүй гэжээ. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн ярилцлагаас үзвэл ихэвчлэн гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд цагдаагийн байгууллагад мэдэгдэлгүй өнгөрөх магадлалтай байна. Иймд үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хуулийн хэрэгжилтийг56 хангуулах, хяналтыг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүчирхийллийн талаарх мэдлэг, ойлголт, хүчирхийллийг мэдээлэх чадавхийг нэмэгдүүлэх, тэдний онцлогт тохирсон мэдээллээр хангах хэрэгтэй юм. Цагдаагийн ерөнхий газраас 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн 01/122 дугаар албан бичиг. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг “Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл, дарамтад өртөх, гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үр дүнтэй арга хэмжээ авах”, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг “Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл, гэмт хэрэгт өртсөн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд үзүүлэх эрүүл мэнд, хууль зүйн, сэтгэл зүйн болон бусад шаардлагатай үйлчилгээг тэдгээрийн сэтгэл зүй, нас бие, сэтгэхүйн онцлогт нийцүүлэн мэргэшлийн түвшинд чанартай үзүүлэх”. 55 56 28

Select target paragraph3