Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал Тохиолдол 15 Жирэмслээд өрхийн эмч дээрээ ирэхэд “Чи хаяг дээрээ байдаггүй биздээ. Яг хаана амьдарч байгаа вэ, тэндээ л эмчийн хяналтад ор, чамайг жирэмсний хяналтад авахгүй, чи бол эрсдэлтэй жирэмсэн. Ямар нэгэн юм болчихвол би хариуцлага хүлээхгүй” гэж хэлээд татгалзсан. Тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага Судалгаанд оролцогчдын 63.6 хувь нь үр хөндүүлж байгаагүй, 36.4 хувь нь үр хөндүүлж байсан гэж хариулжээ. Үүнээс 26 хувь нь өөрийн хүсэлтээр, 31 хувь нь биеийн эрүүл мэндийн улмаас, 13 хувь нь бусдын дарамт шахалт, 5 хувь нь хүчирхийллийн улмаас жирэмсэлсэн, 25 хувь нь бусад (нөхөр өөр хүнтэй болсон г.м) шалтгаанаар үр хөндүүлж байжээ. Тохиолдол 16 Эмч нар жирэмслэхийг хориглодог. Тийм болохоор 5 сартай жирэмсэн хүртлээ эмч нараас нуусан. Намайг эмч нарын зөвлөгөөнөөр орох өдөр эмч нар жирэмсэн гэдгийг мэдээд үр хөндөлт хийлгэхийг ятгасан. Татгалзах үед тэд тал талаас гар бариад би цочролд ороод ухаан алдсан. Сэрэх үед жирэмслэлтийг зогсоосон, үрийн сувгийг боосон байсан. Үүгээр зогсохгүй гэр бүлийнхэнд маань хүлээлгэж өгөхдөө уналт таталтын эмийг нь сайн уулга гэсэн бичиг энгэрт томоор бичээд гаргасан. Цочролоос болоод энэ үед миний ухаан санаа хагас байсан. Оюуны бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага Эрүүл мэндийн сайдын 2014 оны 148 дугаар тушаалаар баталсан “Үр хөндөлтийг зохицуулах журам”-ын 5.г-д “...мэргэжлийн эмч нарын дүгнэлт, зөвлөгөөний шийдвэрээр дор дурдсан заалтаар зөвхөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, амаржих газар, нэгдсэн эмнэлэгийн төрөх тасагт туршлагатай мэргэжлийн зэрэгтэй эх барих эмэгтэйчүүдийн эмч гүйцэтгэнэ” гэж заасны дотор “Сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийгөө болон бусдыг асрах чадваргүй эмэгтэй өөрөө хүсвэл“ гэж тусгасан байна. Гэвч уг журмыг хэрэгжүүлж буй эмнэлгийн мэргэжилтнүүд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг сэтгэцийн эмгэгтэй, удамшлын өвчтэй гэх шалтгаанаар хэвийн жирэмсэлж, хүүхэд төрүүлж, өсгөж чадахгүй гэж үзээд жирэмслэлтийг хүчээр тасалж байгаа хүний эрхийн зөрчлийг зогсоох хэрэгтэй юм. Түүнчлэн Эрүүл мэндийн яамнаас Комисст ирүүлсэн мэдээлэлд эрүүл мэндийн салбарын үзүүлэлтээр жирэмсэлсэн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, эдгээрээс үр хөндүүлсэн, ураг зулбасан, эх эндсэн эсэх талаарх тоон мэдээлэл улсын хэмжээнд гардаггүй бөгөөд энэ тоон мэдээллийг 2019 онд шинээр оруулахаар төлөвлөж байгаа талаар дурджээ.52 1.2.5 Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын 6 дугаар зүйлд “Оролцогч улсууд нь конвенцод заасан хүний эрх, үндсэн эрх чөлөөг эдлүүлэх явдлыг баталгаажуулах зорилгоор эмэгтэйчүүдийг бүх талаар хөгжүүлэх, аж байдлыг нь дээшлүүлэх болон эмэгтэйчүүдийн эрх, боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүхий л арга хэмжээг авна” гэж заажээ. Түүнчлэн Конвенцын хэрэгжилтийн дагуу Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хорооноос Засгийн газарт өгсөн зөвлөмжид “...Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл, тэр дундаа бэлгийн хүчирхийлэл зэрэг хүчирхийлэлд өртөж буй тохиолдлын баримтжуулалт дутмаг, мөн хөгжлийн бэрхшээлтэй 52 Эрүүл мэндийн яамнаас 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Комисст ирүүлсэн 1а/1009 дугаар албан бичиг. 25

Select target paragraph3