Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал Судалгаанд оролцогчдын 26.9 хувь нь хүүхэд төрүүлж байгаагүй, 43.1 хувь нь 1-2 удаа, үлдсэн 24.4 хувь нь 3 болон түүнээс дээш удаа төрүүлж байсан бол хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн 19.6 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй болохоос өмнө, 23.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй болсны дараа төрүүлсэн байна. Жирэмсэлж байсан эмэгтэйчүүдийн 45.8 хувь нь жирэмсэн болсноо мэдээд баярласан, 10.7 хувь нь айсан, 5.5 хувь нь гайхсан гэжээ. Жирэмсэн болсныг нь гэр бүлийн 47.2 хувь нь дэмжсэн, 10 хувь нь баярлаж хүлээн авсан, 5.2 хувь нь дэмжээгүй гэж хариулсан байна. Бүдүүвч 3. Жирэмсний хяналтад орсон байдал Жирэмсний хэдэн сартайд эмчийн хяналтад орсон бэ? 73% 2% 21% 4% Эхний 3н сартайдаа Хоёрдугаар 3н сартайдаа Сүүлийн 3н сартайдаа Огт ороогүй Тэдний 73 хувь нь эхний гурван сард, 21 хувь нь 4-6 сартайдаа эмчийн хяналтад орсон байна. Монголд 15-49 насны эмэгтэйчүүдийн 81 хувь нь жирэмсний эхний 3 сард хяналтад ордог бол48 хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн дунд энэ үзүүлэлт бага байна. Хүүхэд төрүүлж байсан эмэгтэйчүүдээс “Төрөх эмнэлэгт байхад таны сэтгэлд нийцэхгүй зүйлс тохиолдож байсан уу?” гэж асуухад 35.1 хувь нь тийм зүйл байгаагүй гэсэн бол 65 хувь нь эмнэлгийн мэргэжилтний хандлага харилцаа, эмнэлгийн орчин нөхцөл хангалтгүй байсан талаар дурдсан байна. Тухайлбал, 12.5 хувь нь эмнэлгийн мэргэжилтнүүдийн харилцаа, хандлага муу, 6.3 хувь нь хүнд сурталтай, 10 хувь нь авлига өгсөн хүнд сайн үйлчилдэг, 4.8 хувь нь төрөлтийн талаар ямар ч зөвлөгөө өгөөгүй, 7 хувь нь тохируулгат тоног төхөөрөмж, ор байгаагүй, 4.8 хувь нь ариун цэврийн өрөөг ашиглаж чадахгүй байсан, 1.8 хувь нь эмчтэй харилцаж чадахгүй байсан гэжээ. Комиссоос 2019 оны 2 дугаар сард Дорноговь, Орхон, Булган аймгуудын нэгдсэн эмнэлэгт хийсэн хяналт шалгалтаар тус эмнэлгүүдийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нартай уулзалт, ярилцлага хийхэд хөгжлийн бэрхшээлтэй, ялангуяа тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэйд үзлэг хийх, төрүүлэх зориулалтын ор, тоног төхөөрөмж байдаггүй нь хүндрэл учруулдаг талаар хэлж байлаа. Түүнчлэн эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн кабинетын орц, гарц, ариун цэврийн өрөө нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд үйлчлүүлэх нөхцөл боломжоор бүрэн хангагдаагүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай49 хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “Эрүүл мэндийн байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ тэдний онцлог хэрэгцээ, шаардлагыг хангасан хүртээмжтэй орчин, техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна.”, 20.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 20.2т заасан тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах орчныг бүрдүүлэх, техник, тоног төхөөрөмж, эм, эмнэлэг, асаргаа сувилгааны хэрэгсэл, ариун цэвэр-эрүүл ахуйн материал, эрт илрүүлгийн урвалж бодисын зардлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсөвт тусган шийдвэрлэнэ” гэж тус тус заасныг хэрэгжүүлэх шаардлагатай байна. 48 49 Эх сурвалж: Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангаас 2013 онд хийсэн Нийгмийн олон үзүүлэлтийн түүвэр судалгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг. 23

Select target paragraph3