Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал
Бүдүүвч 2.
Жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийг хэний шаардсанаар хэрэглэдэг болох
Жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслийг хэний
шаардсанаар хэрэглэсэн бэ?
35% ЭМЧ
3% ХАЛАМЖИЙН АЖИЛТАН
23% ГЭР БҮЛ /ААВ, ЭЭЖ/
3% ХАМААТАН САДАН
23% НӨХӨР, НАЙЗ ЗАЛУУ
13% БУСАД
Мөн судалгаанд хамрагдсан оюуны бэрхшээлтэй эмэгтэйчүүдтэй хийсэн
ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагаар хот, орон нутагт оюуны бэрхшээлтэй
эмэгтэйчүүдэд жирэмслэлтээс сэргийлэх тариаг заавал хийдэг, татгалзсан тохиолдолд
халамжийн тэтгэмж олгохгүй, асаргааг сунгахгүй гэх мэтээр халамжийн ажилтан, өрхийн
эмч нар дарамт үзүүлж хүчээр хийдэг, зарим аймагт 3 сар тутмын аян болгож энэ ажлыг
зохион байгуулдаг гэж хариулсан байна.
Тохиолдол 10
Намайг 18 нас хүрэхэд л өрхийн эмч надад жирэмслэлтээс хамгаалах тариа хийж
эхэлсэн. Анх тариа хийлгэж байхад 48 кг жинтэй байсан. Одоо би 85 кг жинтэй болтлоо
таргалсан. Энэ тариаг ийм олон жил тариулж болохгүй гэж сонссон.
Эпилепси өвчтэй эмэгтэйтэй хийсэн ганцаарчилсан ярилцлага
Тохиолдол 11
Би 35 настай, хүний эрхийн байгууллагад ажилладаг. Жилийн өмнө төрсөн. Сүүлийн
саруудад өрхийн эмч маань байнга залгаж жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл
тавиулахыг шаардаж байгаа. Би эмчид “Энэ миний эрхийн асуудал, шийдвэрээ би
өөрөө гаргана” гэж хариулахад “Тэгвэл чиний асаргааны тэтгэмжийг сунгахгүй” хэмээн
дарамталсан.
Тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэйтэй хийсэн ярилцлага, Улаанбаатар хот
Тохиолдол 12
Миний охин оюуны бэрхшээлтэй, 22 настай. Надаас салахгүй гэрийн ажил хийгээд
миний дэргэд байдаг. 16 нас хүрэнгүүт багийн эмч жирэмслэлтээс сэргийлэх тариа
хийхийг шаардаж эхэлсэн. Бид хоёр хийлгэхгүй гэж хэлсэн боловч групп сунгахгүй
гэсэн болохоор аргагүйн эрхэнд 3 сар тутам тариаг хийлгэж байна. Миний охин
хүнтэй ч унтаж үзээгүй, эрүүл мэндэд нь яаж нөлөөлөх бол гэж санаа зовдог. Бид хоёрт
халамжийн хэдэн төгрөг нь хэрэгтэй болохоор л аргагүй байдалд ордог.
Асран хамгаалагчтай хийсэн ганцаарчилсан ярилцлага, Хэнтий аймаг
21