Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх 1.2.3 Жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгсэл, түүний хэрэглээ Судалгаанд оролцогчид ерөндөг, эм, хуанлийн аргуудыг хамгийн их хэрэглэдэг гэжээ. Гэхдээ жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг ашиглахад санхүүгийн боломжгүй, эмнэлгийн орчны хүртээмжгүй байдал болон өөрт тулгарсан асуудлыг эмч, эмнэлгийн ажилтнуудад ойлгуулахад хэцүү байдаг гэж хариулжээ. Жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийг хэрэглэдэг эсэхийг асуухад 10 хувь нь мэдэхгүй гэж хариулсан бол 21 хувь нь хуанли, 39.1 хувь нь бэлгэвч, 27.3 хувь нь эм, 25.8 хувь нь тариа, 31.7 хувь нь ерөндөг, 21.8 хувь нь суулгац, 4.1 хувь нь диафрагма, 10.7 хувь нь үрийн суваг боох аргыг хэрэглэдэг гэжээ. Харин эмэгтэйчүүдийн 8.9 хувь нь гадуур тавих, 7 хувь нь угаах аргыг жирэмслэлтээс хамгаалах арга гэж үзсэн байна. Жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн талаарх мэдлэгийн түвшинг насаар нь харьцуулж үзэхэд 35-аас доош насны эмэгтэйчүүд энэ талын мэдлэг бага, харин 36-45 насны эмэгтэйчүүд илүү мэдлэгтэй байна. Хүснэгт 3. Жирэмслэлтээс хамгаалах аргын талаарх мэдлэгийг насны ангиллаар үзвэл (хувиар) Арга, хэрэгсэл 15-25 нас 26-35 нас 36-45 нас 46-с дээш Хуанли 5.9 29.4 47.1 17.6 Бэлгэвч 9.2 26.2 33.8 30.8 Эм 8.3 8.3 50.0 33.3 Тариа 16.7 25 41.7 16.7 Ерөндөг - - 60 40 Ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагаар нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл хомс, мэдээллийн эх үүсвэр баталгаагүй байгаагаас жирэмслэлтээс хамгаалах тохирох арга хэрэгслийн талаарх мэдлэг, ойлголт хангалтгүй байна. Жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгсэлтэй холбоотой хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд ямар асуудал тулгарч байгааг асуухад 5.9 хувь нь хүртээмжтэй мэдээлэл байхгүй, 1.8 хувь нь эмнэлэг рүү дагуулж явах хүнгүй, 6.6 хувь нь эдийн засгийн боломжгүй, 4.4 хувь нь орчин хүртээмжгүй тул очиж үйлчилгээ авч чаддаггүй, 1.8 хувь нь бусдад өөрийгөө ойлгуулж чаддаггүй, 19.2 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ. Жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийг бусдын шаардсанаар хэрэглэдэг эсэхийг асуухад дараах хариултыг өгчээ. Бүдүүвч 1. Жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийг хэн нэгний шахалтаар хэрэглэсэн эсэх Жирэмслэлтээс хамгаалах арга, хэрэгслийг хэн нэгний шахалтаар хэрэглэсэн эсэх? 78% ҮГҮЙ 20 22% ТИЙМ

Select target paragraph3