Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал
Хүснэгт 1. Боловсролын түвшин ба мэдээллийн эх үүсвэр
Судалгаанд
оролцогчдын
боловсролын
байдал
Телевиз, радио
(хувиар)
Хэвлэмэл, зурагт
хуудас (хувиар)
Гэр бүл, найз
нөхөд (хувиар)
Бүлэг, хамт
олны сургалт
(хувиар)
Эмч,
мэргэжилтнүүд
(хувиар)
Бусад
(хувиар)
Нийт
Мэдээллийн эх үүсвэр
Боловсролгүй
3.8
-
1.1
0.8
0.8
4.6
11.1
Бага
3.4
0.4
0.8
0.4
1.1
1.1
7.3
Бүрэн бус дунд,
бүрэн дунд
26.4
1.5
5.7
4.2
6.9
8.8
53.6
Их, дээд сургууль,
коллеж
17.2
0.8
1.1
1.1
5
2.7
28
Нийт
51
2.7
8.8
6.5
13.8
17.2
100
Ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагад оролцогчид нөхөн үржихүй, бэлгийн эрүүл
мэндтэй холбоотой мэдээллийг ихэвчлэн ээж, эгч, найз нөхдөөсөө авдаг, харин өрхийн
эрүүл мэндийн төвүүдэд эмэгтэйчүүдийн эмчгүй, эсхүл эмч нар нь туршлага багатай,
дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд 1-2 сар хүлээдэг, эмнэлэгт дохионы хэлний орчуулагч
байдаггүй, эмч нарын ажлын ачаалал их, харилцаа хандлага муу зэргээс шалтгаалан эрүүл
мэндийн байгууллагаас дээрх үйлчилгээг авахад хүндрэлтэй байдгийг дурджээ.
Тохиолдол 1
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн наад захын асуудал болох сарын тэмдэг хугацаандаа
ирэхгүй байх, цагаан юм ихээр гарах үед хэрхэх талаар зөвлөгөөг өрхийн эмнэлгээс
хангалттай авч чаддаггүй. Миний хувьд интернэт, гүүгл ашиглаж л энэ төрлийн
мэдээлэл авдаг. Гэтэл авч байгаа мэдээлэл үнэн зөв эсэх нь маш эргэлзээтэй байдаг.
Би ингэж мэдээлэл авч байхад оюуны, харааны бэрхшээлтэй хүмүүс бүр л хэцүү байдаг
байх.
Бүлгийн ярилцлага, тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэй
Бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдлын вирусын халдвараас
сэргийлэх мэдлэг, хандлага, дадалтай холбоотой асуудлыг хууль тогтоомж, бодлогын
баримт бичигт дараах байдлаар тусгасан байна. Монгол Улсын Мянганы хөгжлийн
зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлогод (2007-2021) эрүүл мэндийн
хөгжлийн асуудалд баримтлах стратегийг тодорхойлохдоо иргэдийг БЗДХ, ХДХВ, ДОХ,
сүрьеэгээс өөрсдийгөө хамгаалах чадвартай болгох арга хэмжээг тусгажээ. Хүний дархлал
хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн
9 дүгээр зүйлийн 1.2-т “Хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдолын
талаарх үнэн зөв, бодит мэдээлэл олж авах, хүний дархлал хомсдолын вирусын халдвар,
дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх аргад суралцах бүрэн эрхтэй” гэж заасан байна.
Мөн тус хуульд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд тус халдварт өвчнөөс
сэргийлэх арга, дадал хандлагын талаар сургалт сурталчилгаанд ажилтнуудаа идэвхтэй
хамруулж хамтран ажиллахаар зохицуулсан байна. Түүнчлэн дээрх өвчний халдварыг эрт
илрүүлэн эмчилгээ, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор эмнэлгийн
үйл ажиллагааг стандартчилж, эрт илрүүлэлт оношилгооны нарийн арга зүйг баталжээ.37
Монгол Улсын эрүүл мэндийн сайдын 2017 оны 8-р сарын 3-ны өдрийн тушаалын хавсралт БЗДХ, ХДХВ, ДОХ -ын тусламж
үзүүлэх журам.
37
15