Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд ба эрх
1.2.1 Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн
талаарх мэдээлэл авч буй байдал, мэдлэг, хандлага
Нөхөн үржихүйн зөвлөгөө, мэдээллээр хангагдах эрхийг Монгол Улсын нэгдэн орсон
олон улсын гэрээ31, дотоодын хууль тогтоомжоор32 баталгаажуулснаас гадна эрүүл мэнд,
нөхөн үржихүйн, ялангуяа бэлгийн цогц боловсрол олгох хичээлийн агуулгыг насны
болон жендэрийн хувьд тусгай хэрэгцээт бүлгийн онцлогт тохируулан боловсруулж,
ерөнхий боловсролын сургуульд албан сургалтаар, их, дээд сургуулийн сургалтын
хөтөлбөрт сонгон судлах хичээлийн хөтөлбөрт оруулах33, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд
нөхөн үржихүйн эрүүл мэнд, жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх, эрүүл мэндийн
тусламж, үйлчилгээ авах боломжийн талаар сургалт зохион байгуулах, брайль үсгээр
сурталчилгааны материал боловсруулж түгээх34, хараагүй, харааны бэрхшээлтэй эсхүл
хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг
хүртээмжтэй болгох35 зэргийг холбогдох баримт бичгүүдэд тусгажээ.
Судалгаанд оролцогчдын 16 хувь нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээллийг
эмч, мэргэжилтнүүдээс, 84 хувь нь найз нөхөд, гэр бүлийн гишүүд, интернэт, мэдээллийн
хэрэгсэл зэрэг эх сурвалжаас авч байна. Мөн давхардсан тоогоор тэдний 51 хувь нь энэ
төрлийн мэдээллийг телевизээс авдаг гэжээ. Гэтэл телевизүүдийн мэдээлэл нь харааны
болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй бус байгааг Хөгжлийн бэрхшээлтэй
хүмүүсийн эрхийн хорооноос 2015 онд Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжид
дурдсаныг анхаарах хэрэгтэй.36
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд нөхөн үржихүйн эрүүл мэндийн
талаарх мэдээллийг боловсролын түвшингээс хамаарч, харилцан адилгүй хүлээн авч
байна. (Хүснэгт 1) Боловсролгүй болон бага боловсролтой иргэдийн 20 хүрэхгүй хувь
нь л энэ төрлийн мэдээллийг авдаг бол бүрэн бус дунд ба түүнээс дээш боловсролтой
эмэгтэйчүүдийн 80 хувь нь мэдээллийг авч чаддаг ажээ.
Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын 12,1 16,1 (е), Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн
тухай конвенцын 25 дугаар зүйл.
32
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 29.1.1
33
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн 3.1.13
34
Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 78 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Эх, хүүхэд, нөхөн
үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр.
35
Хараагүй, харааны бэрхшээлтэй, эсхүл хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг
хүртээмжтэй болгох тухай олон улсын Марракешийн гэрээ, 2015 он.
36
Тус зөвлөмжид “...Оролцогч улс хүртээмжийн талаар авч байгаа арга хэмжээгээ зөвхөн хөдөлгөөний
бэрхшээлээр
хязгаарлаж, мэдээлэл харилцааны технологийн бусад саад бэрхшээлийг орхигдуулсан байна гэж Хороо үзэж байна. Ялангуяа
Брайль болон дохионы хэлийг хууль ёсны болгоогүй бөгөөд одоогоор зөвхөн нэг телевизийн суваг маш хязгаарлагдмал
хугацаанд хүртээмжтэй контент (мэдээллийн бүтээгдэхүүн) явуулж байна гэж конвенцын Хороо үзэж байна. Оролцогч улс
хүртээмжийн талаар хууль тогтоомж хэрэгжүүлэх эерэг алхам хийж байгаа боловч энэхүү хүртээмжийн хууль тогтоомжийг
үр дүнтэй хэрэгжүүлэхэд нөөцийн хуваарилалт болон албадан хэрэгжүүлэх арга зам нь хангалтгүй хэвээр байна” гэжээ.
31
14