Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал тодорхойлохдоо хосууд болон аливаа хувь хүн хүүхэдтэй болох эсэх, мөн хэзээ, хэдэн хүүхэд төрүүлэхээ чөлөөтэй бөгөөд хариуцлагатайгаар шийдэх; энэ шийдвэрээ гаргахад хэрэгтэй мэдээлэл авахаас гадна бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн дээд түвшинд эрүүл байх; аливаа хүн нөхөн үржихүйн эрүүл мэндийн хамгийн чанартай, стандартын тусламж, үйлчилгээ авах; ялгаварлан гадуурхалт, албадлага, хүчирхийллээс ангид байж, нөхөн үржихүйн асуудлаар өөрсдөө шийдвэр гаргах эрхтэй байна гэжээ.14 Түүнчлэн Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооноос бэлгийн болон нөхөн үржихүйн эрхтэй салшгүй холбоотой хүний бусад эрхийг дараах байдлаар жагсаажээ.15 Үүнд: амьд явах; бэлгийн болон нөхөн үржихүйн амьдралаа өөрөө шийдэх; ялгаварлан гадуурхалтаас ангид байх; халдашгүй байх; үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх; мэдээллээр хангагдах; баталгаатай, хүртээмжтэйгээр бэлгийн боловсрол олж авах; гэр бүлээ төлөвлөх, гэрлэх эсэхээ өөрөө шийдэх; эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээ авах; эрүүл мэндээ хамгаалуулах зэрэг олон эрхийг багтаажээ. Эдгээр эрхийг Монгол Улсын нэгдэн орсон Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц16, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай17, Гэр бүлийн тухай18, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай19 зэрэг хууль, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-203020, Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого21, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр22, Эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр23, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр24, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр25-т тус тус баталгаажуулжээ. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээний идэвхтэй оролцогч болохыг баталгаажуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай хуулийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцтой нийцүүлж 2016 онд баталсан нь Монгол Улсад эрх зүйн ээлтэй орчинг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн болно. Өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн харилцаанд бусад иргэдийн нэгэн адил оролцох эрхийг үл хүлээн зөвшөөрч, тэднийг гагцхүү “төрийн тусламж, дэмжлэг хүртэгч”, “эмнэлэг, нийгмийн халамжийн үйлчилгээний объект” мэтээр үзэх нийгмийн халамж, эрүүл мэндийн үйлчилгээний загвар үйлчилж байв. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх нийгмийн хандлагад шинэ эргэлт гарч “Хүн зөвхөн согог, гэмтлийнхээ улмаас хөгжлийн бэрхшээлтэй болдоггүй бөгөөд бие эрхтний согог, гэмтэл, нийгмийн орчны хязгаарлалттай нэгдэн нийлж хөгжлийн бэрхшээлийг үүсгэдэг”26 гэсэн ойлголтыг гаргаж иржээ. Тухайлбал, тэргэнцэртэй хүн ямар нэг ажил Хүн ам ба хөгжлийн олон улсын бага хурлын “Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр”-ийн Нөхөн үржихүйн эрх ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, хэсэг 7.3., Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан орчуулга. 15 IPPFCharter guidelines on sexual and reproductive rights. 16 Монгол Улс 2009 оны 5 дугаар сарын 13-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, 2009 оны 12 дугаар сарын 19-ний өдөр соёрхон баталсан. 17 Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 2011 он. 18 Гэр бүлийн тухай хууль 1999 он. 19 Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль 2016 он. 20 Монгол Улсын Их Хурлын 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор баталсан. 21 Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 261 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан. Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого. 22 Монгол Улсын Их Хурлын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Монгол улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр. 23 Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 78 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр. 24 Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 321 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр. 25 Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 129 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр. 26 Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц 1 дүгээр зүйл. 14 11

Select target paragraph3