Уул уурхайн бүс нутагт оршин сууж буй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн асуудал ЗУРГАА. ХДХВ/ДОХ, БУСАД БЗДХ-ААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ Дорнод аймагт “Эрүүл боломж” ТББ нь эмзэг бүлгийн болон биеэ үнэлдэг эмэгтэйчүүдэд хүрч ажилладаг ба Эрүүл мэндийн яам, Глобал сангийн дэмжлэгтэйгээр БЗДХ, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх төслийг 2005 оноос эхлэн хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд хийгдсэн судалгаагаар биеэ үнэлдэг охид, эмэгтэйчүүдийн тоо 200-300 орчим байгаа бөгөөд энэ тоо хэлбэлзэж, зуны амралтаар багасдаг байна. Төсөл хэрэгжих хугацаанд иргэдийг хагас жилд 1 удаа цусны болон бэлгийн замаар дамжих халдварын болон бусад шинжилгээнд хамруулжээ. Мөн сар бүр “Улаан тууз” эмнэлэгт 60-70 охид эмэгтэйчүүдийг үзлэг шинжилгээнд хамруулжээ. Аймгийн эрүүл мэндийн газраас бүсийн оношлогоо эмчилгээний төв, сумдын өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран 2017 онд батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2018-2019 онд “Бэлгийн замын халдварт өвчний тархалтыг бууруулах” орон нутгийн төслийг хэрэгжүүлэхэд Орон нутгийн хөгжлийн сангаас 144 сая төгрөгөөр санхүүжүүлж аймгийн хэмжээнд 15-55 насны зорилтот бүлгийн хүн амын 44,030 иргэн хамрагдахад 310 тэмбүүгийн шинэ тохиолдол илэрчээ. 2020 онд энэ төслийн хүрээнд 32.4 сая төгрөгийн 13 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур авах гэрээ байгуулжээ. Сүхбаатар аймгийн хэмжээнд гоноккок, трихомониаз зэрэг бэлгийн замаар дамжих халдварт өвчний тоо их, тэр дундаа тэмбүүгээр өвчлөгсөд 2018 онд 196 тохиолдол, 2019 онд 213 тохиолдол, 2020 оны эхний 5 сарын байдлаар 38 байна. 2019 онд Аймгийн засаг даргын 2019 оны А/210 дугаар захирамжаар “Илрүүлье, сэргийлье, эмчилье” аян зохион байгуулж 23 заалттай төлөвлөгөө боловсруулан сургалт сурталчилгааны арга хэмжээг авч ажиллажээ. Мөн сумдын засаг дарга нартай гурвалсан гэрээ байгуулж, санхүүжилтийг (69633,6 төгрөг) өнгөрсөн онтой харьцуулбал 3 дахин нэмж, 12 сумын 15,491 иргэнийг шинжилгээнд хамруулснаар тэмбүүгийн тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10,000 хүн амд 17 тохиолдлоор буюу 2.1 промилиор өссөн бөгөөд 15-49 насны 33,370 иргэнээс 20,512 иргэнийг (87,8 хувь) шинжилгээнд хамруулж, үүнээс тэмбүүгийн өвчлөл шинээр - 157, хуучин – 696, хавьтал – 109 илрүүлж, эмчилгээнд 72 (66%) хавьтлыг хамруулсан байна.13 Дорноговь аймагт 2019 оны жилийн эцсийн байдлаар 663 БЗДХ бүртгэгдсэний 47 хувь нь эмэгтэйчүүд байснаас 10 хувийг 0-18 нас, 30.6 хувийг 19-25 нас, 28 хувийг 19-35 нас, 20 хувийг 36-60 хүртэлх насны эмэгтэйчүүд эзэлж байна. Охидын үзлэгийг жилд 2 удаа тогтмол зохион байгуулдаг гэжээ. Дорноговь аймгийн хэмжээнд 2019 онд бэлгийн замаар дамжих халдварт өвчлөлийн 47 хувь нь заг хүйтэн, 24.1 хувь нь тэмбүү, 28.9 хувь нь трихомониаз байсан ба эдгээрийн халдвар улсын дунджаас 8.3–27.7-аар өндөр байна. 2019 онд жирэмсний хяналтад 1,812 эмэгтэйг хамруулснаас БЗДХ-тай 69 эмэгтэйг илрүүлсний 1.4 хувьд нь тэмбүү, төрөлхийн тэмбүүгийн 2 тохиолдол бүртгэгджээ. Мөн онд уул уурхайн компанийн 630 ажилчид болон, 5 гар аргаар алт олборлогчдыг БЗДХ-ын үзлэг шинжилгээнд хамруулж өвчлөлтэй гарсан ажилчдыг эмчилгээнд хамруулжээ. Уул уурхай хөгжсөн бүс нутгууд болох Айраг, Даланжаргалан, Мандах, Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл сумдад нөхөн үржихүйн насны 57 эмэгтэй БЗДХ-тайгаар оношлогдож эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. 2020 онд Глобал сангийн дэмжлэгтэй “Тэмбүүг устгая” аяны хүрээнд 2.3 сая төгрөгийн 3 төрлийн ДОХ, тэмбүүгийн халдвар илрүүлэх хурдавчилсан оношлуурыг анхан болон лавлагаа шатлалын 19 эрүүл мэндийн байгууллагад хуваарилжээ. 2020 оны 9 дүгээр сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын 342 тохиолдол бүртгэгдэж, 10,000 хүн амд ногдох өвчлөл 49.2 болж өмнөх оны түвшнээс 14.5-аар буурчээ. Нийт өвчлөлийн 50 хувь нь заг хүйтэн, 28 хувь нь тэмбүү, 22 хувь нь трихомониаз өвчин байжээ. БЗДХ-ын үзлэг шинжилгээнд 12,694 хүнийг хамруулж, тэмбүүгийн хурдавчилсан оношлуураар шинжлэхэд эерэг гарсан 1,229 хүний оношийг баталгаажуулж, шинээр 96 тэмбүүгийн тохиолдлыг 13 Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн мэдээлэл 103

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents