“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН 7. Эрүүл мэндийн байгууллагын хүний болон санхүүгийн нөөцийг хуваарилахдаа мэргэшсэн эх баригч, эмэгтэйчүүдийн эмч, багийн эмчийн орон тоог зохистой нэмэгдүүлэх, cумын эрүүл мэндийн төвүүдийг нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай орчин үеийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах; 8. Малчдад бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх болон гэр бүл төлөвлөлт, хүчирхийллийн талаарх мэдээллийг тогтмол, хүртээмжтэй хэлбэрээр хүргэх; 9. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгож байгаа жирэмслэхээс сэргийлэх хэрэгслийн нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх; 10. Аймгийн эрүүл мэндийн газар харьяалах нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндийн статистик мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагын тайлан, мэдээ, мэдээлэлд малчдыг нарийвчлан ангилсан статистикийг гаргадаг болох. В. Бусад эрхийг хангах чиглэлээр: 11. Бага, дунд боловсролын тухай хуульд бага боловсрол олгож буй ерөнхий боловсролын сургууль нь суралцагчийн насны онцлогт тохирсон байдлаар тохижсон, алслагдмал орон нутагт амьдардаг хүүхдүүдийг 7 хоногийн ажлын өдрүүдэд хүлээн авах цэцэрлэгийн нөхцөл бүхий дотуур байртай байх зохицуулалтыг тусгах; 12. Малчин эмэгтэйчүүд, тэдгээрийн гэр бүлийг олон нийтийн үйл ажиллагаанд тогтмол хамруулах, нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулах чиглэлээр аймаг, сумдын түвшинд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх; 13. Мал аж ахуйн бус ажлыг туслах малчны ажилд хамааруулахгүй байх, 16 насанд хүрээгүй хүүхдийг туслах малчнаар ажиллуулахгүй байхаар тооцож “туслах малчин”-ы нэр томъёог холбогдох хуульд оновчтой тодорхойлох, Хөдөлмөрийн тухай хуульд туслах малчны хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс, олговор, ажил, амралттай холбоотой зохицуулалтыг тусгах. 92

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents