“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Бүдүүвч 4.3. Эх, хүүхэд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл, мэдлэг олгох зураглал - гэр бүл төлөвлөлт, эсэн мэнд амаржихуй, Төрийн байгууллага Нийт хүн амд Эх, хүүхэд, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл, мэдлэг эмийн зохистой хэрэглээ, хүүхдийн асаргаа сувилгаа, - амны хөндийн эрүүл мэнд, хатгалгаа, суулгалт, - Төрийн бус байгууллага үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдвар, Зорилтот бүлэгт - осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлэх талаарх мэдлэг олгох сургалт Гэтэл Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны дүнгээс үзэхэд эмэгтэйчүүдийн 3.7 хувь нь, хөдөөгийн охидын 6.1 хувь нь 18 наснаас өмнө хүүхэд төрүүлсэн байна. Харин тус судалгаанд охидын төрөлтийг 3 жилийн байдлаар хот, хөдөөгөөр харьцуулснаас үзэхэд хөдөө амьдарч буй өсвөр насны охидын төрөлт жилээс жилд өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь хөдөө дэх хүн ам, за��уучуудын нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, хандлага, дадалд дорвитой өөрчлөлт гарахгүй байгааг харуулж байна. 51 Бүдүүвч 4.4. Хот болон хөдөө амьдарч буй өсвөр насны охидын төрөлтийн түвшингийн харьцуулалт (2010, 2013, 2018 он, коэффициентээр) 2010 2013 2018 68 70 59 38 40 43 30 Улсын дүн 31 Хот 35 Хөдөө Хөдөө орон нутагт бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр сургалт, мэдээлэл, цугларалт зохион байгуулдаг боловч эдгээр үйл ажиллагаанд ихэвчлэн эрэгтэйчүүд хамрагддаг талаар ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагын үеэр хэлж байв. 51 “Монгол Улс-Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2018” нэгдсэн тайлан, Үндэсний статистикийн хороо, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сан, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, УБ, 2019 он. (15-19 насны охидын төрөлтийн түвшин, судалгаанаас өмнөх 3 жилийн хугацаанд, хот, хөдөөгөөр). 68

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents