“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ,
БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН
сургалтад хамруулах, шийтгэл хүлээсэн этгээдийн зан үйлд нөлөөлөх албадан
сургалтыг тус тус зохион байгуулахаар байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/73
дугаар тушаалаар “Зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөр, журам”-ыг
баталснаар зан үйлд нөлөөлөх сургалтын загвар хөтөлбөр, сургалтын гарын
авлагатай болж, багш нарыг бэлтгэж байгаа ч бодит байдалд багш нар болон
сургалтын байр, танхим, хэрэглэгдэхүүний хүртээмж хангалтгүй байна. 33
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, шүүхээс баривчлах шийтгэл хүлээсэн этгээдэд зан
үйлд нөлөөлөх албадан сургалтыг цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх
байгууллагууд 34 хариуцан хэрэгжүүлэхэд багш, боловсон хүчин бэлтгээгүй, нөөц
дутмаг, сургалт явуулах байр, танхим, гарын авлага сургалтын хэрэглэгдэхүүн,
гэрээгээр ажиллах багш нарт олгох зардал шийдвэрлэгдээгүй байна.
Тухайлбал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага улсын хэмжээнд 27 сэтгэл
зүйчтэй бөгөөд Хөвсгөл аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бусад аймагт
сэтгэл зүйчийн орон тоогүй байна. Зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг хорих
ангитай газруудад нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, харин хорих ангигүй газар,
хэлтсүүдэд эрүүгийн шийдвэр гүйцэтгэгч явуулдаг байна. 35
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн
сайдын 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/247, А/167, 303 хамтарсан
тушаалаар баталсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн
ажлын ачааллын жишиг нормативыг тогтоох тухай журам”-д хорихоос өөр төрлийн
ял, албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх 120 гүйцэтгэх баримт бичиг тутамд нэг
шийдвэр гүйцэтгэгч ажиллах ёстой ажээ. Гэвч бодит байдалд тэд тогтоосон
хэмжээнээс 2 дахин их ачаалалтай, 250-300 гүйцэтгэх баримт бичигт ажиллагаа
явуулж ажиллахын зэрэгцээ зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг давхар хариуцан
зохион байгуулдаг байна.
Иймд цагдаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад албадан сургалтыг үр
дүнтэй зохион байгуулан ажиллахад мэргэжлийн боловсон хүчний орон тоог
нэмэгдүүлэх, сургалт зохион явуулах байр, танхимаар хангах, сургагч багш бэлтгэх,
сургалтын хөтөлбөр, гарын авлага зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнийг шинэчлэхэд
шаардлагатай зардлыг төсөвт суулгах нь зүйтэй юм.
33 “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар цагдаагийн алба хаагчид хүлээлгэсэн үүргийн хэрэгжилт”
мониторингийн тайлан, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Нэгдсэн Үндэстний
Байгууллагын Хүн амын сан, УБ, 2018 он.
34 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд баривчлах
шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд нийслэлд
шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, аймаг, суманд цагдаагийн байгууллага гүйцэтгэх, баривчлах шийтгэл
оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх чиг үүргийг дээрх хугацааны дотор үе шаттайгаар шүүхийн
шийдвэр биелүүлэх байгууллагад цагдаагийн байгууллагаас шилжүүлэхээр заажээ.
35 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдээллээс, 2019 он.
63
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents