“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ,
БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 153
дугаар тогтоолоор “Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын
жишиг норматив”-ыг гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, хүн ам, тээврийн
хэрэгслийн нягтрал, газар зүйн байршил, дэд бүтэц, зам харилцааны нөхцөл, бусад
онцлогийг харгалзан баталсан ч өнөөгийн эдийн засгийн байдлаас шалтгаалан
цагдаагийн байгууллагын бүтэц, орон тоо, ашиглаж буй тээврийн хэрэгслийн тоо
энэхүү жишиг нормативт хүрдэггүй байна.
Цагдаагийн байгууллага нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан
сэргийлэх, хохирогчийг хамгаалах тогтолцоонд голлох үүргийг хэрэгжүүлж, хэрэг,
зөрчлийг шийдвэрлэгдэж дуусах хүртэлх бүх үе шатанд оролцож байна. Иймээс
цагдаагийн алба хаагч үүргээ хэрэгжүүлэхэд дан ганц өөрөөс нь бус мэргэжил арга
зүй, техникийн хангалт болон хамтран ажиллах бусад салбарын мэргэжилтнүүдийн
хамтын ажиллагаанаас хамаарч байх тул цагдаагийн алба хаагчид ялангуяа хэсгийн
төлөөлөгч, хэсгийн байцаагчийг хамтарсан багийн гишүүнээр ажиллуулах нөхцөл,
боломжийг бүрдүүлэх, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хүүхдийн эрхийн ажилтныг
хамтран ажиллах тодорхой дэмжлэг, арга зүй, аргачлалаар хангах ажлыг
эрчимжүүлэх хэрэгтэй байна.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нь гэр бүлийн
хүчирхийлэлтэй тэмцэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулан
зохицуулах, хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд Салбар зөвлөл, хамтарсан багийн
үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллах, хамтарсан багийн гишүүдийг
чадавхжуулах, хорооны цагдаагийн алба хаагч, нийгмийн ажилтны орон тоог
нэмэгдүүлэх, мэргэжлийн нийгмийн ажилтныг ажиллуулах зэрэгт анхаарах
шаардлагатай байна.
Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах,
хүчирхийлэл дахин давтагдах эрсдлийг буруулах, алслагдмал хөдөө, орон нутагт
амьдарч байгаа болон мэдээлэл авах боломжгүй, бичиг, үсэг мэдэхгүй мөн хөгжлийн
бэрхшээлтэй иргэд, малчдад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг
сурталчлан таниулах ажлын цар хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт,
сурталчилгааны тодорхой ажлыг зохион байгуулах хэрэгтэй байна.
Бүх шатны Засаг дарга нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй
тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх
үйл ажиллагааны зардлыг тухайн орон нутгийн төсөвт цогцоор нь тусгуулах саналыг
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар шийдвэрлүүлэхэд онцгойлон анхаарах
шаардлагатай байна.
Зөрчлийн тухай хуульд гэр бүлийн хүчирхийллийн зөрчил үйлдсэн этгээдийг
баривчлахаас гадна албадан сургалтад хамруулахаар 30 заасан бол Эрүүгийн
хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулахгүйгээр, эсхүл ял дээр нэмж, зан
үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүхээс
оногдуулахаар 31 заажээ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд 32 заасны
дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хорих ял шийтгүүлсэн этгээдэд,
шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон цагдаагийн байгууллага нь баривчлах, албадан
Зөрчлийн тухай хуулийн 4.5 дугаар зүйл.
Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг.
32 Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд 44.4 дэх хэсэг.
30
31
62
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents