“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ,
БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН
(Сүхбаатар аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас)
Тохиолдол 2.25.
Туслах малчин авна гэсэн зарын дагуу нөхөр маань ажилд ороод сүүлдээ нөгөө малчин
айлдаа хүргэн болсон. Хамт яваагүйгээс ийм байдал үүссэн. Одоо би 3 хүүхэдтэй өрх
толгойлсон эмэгтэй болсон...
(Баянхонгор аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас)
Тохиолдол 2.26.
Туслах малчид дунджаар 5-6 ам бүлтэй өрхийн гишүүд байна. Тэд сардаа 300,000400,000 орчим төгрөгийн цалинтай байна...
(Сүхбаатар аймгийн нэгэн сумын багийн Засаг даргатай хийсэн ярилцлагаас)
Цаашид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Хөдөлмөрийн тухай болон холбогдох
хууль тогтоомжид туслах малчны нэр томьёог тодорхойлох, туслах малчинтай
хөдөлмөрийн гэрээ байгуулах, цалин хөлсийг мөнгөөр төлөхтэй холбоотой
зохицуулалтыг тусгах шаардлагатай байна.
39