“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ,
БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН
Бүдүүвч 2.17. Үндсэн болон туслах малчдын харьцуулалт (2019 он, хувиар)
Улсын дүн
94.7
15-24
89.8
5.3
10.2
25-34
94.4
5.6
35-44
95.0
5.0
45-54
95.2
4.8
55-64
96.1
3.9
65 ба түүнээс дээш
96.5
3.5
Үндсэн малчин
Туслах малчин
Судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүдийн 3 хувь нь туслах малчнаар
ажилладаг, туслах малчин өрхийн гишүүн байв. Туслах малчнаар өрхийн
амьжиргаагаа залгуулж буй малчин эмэгтэйчүүдэд цалин хөлс, хөдөлмөрийн
үнэлэмжтэй холбоотой саад бэрхшээл тулгардаг талаар тэд дурдаж байв.
Тухайлбал малчин айл туслах малчин авч ажиллуулахдаа гэрээ байгуулдаггүй,
цалин хөлсийг бэлэн мөнгөөр өгдөггүй, оронд нь талх, гурил, элсэн чихэр, будаа
зэрэг хүнсний бүтээгдэхүүн эсвэл мал өгөх нь нийтлэг ажээ. Түүнчлэн хөдөлмөрийг
нь үнэгүйдүүлэх, дарамтлах тохиолдлын талаар ярьж байв.
Тохиолдол 2.22.
Туслах малчны хөдөлмөр үнэгүйдэж байна. Малчин айлууд туслах малчин авч
ажиллуулахдаа гэрээ хийдэггүй, цалин хөлсийг 500-600 мянган төгрөг өгөхөөр амаар
тохиролцдог хэдий ч цалинг нь бэлэн мөнгөөр өгөх нь ховор, элсэн чихэр, талх, гурил,
будаагаар тооцдог. Олон малтай айл өрхүүд хамаатан садангаараа малаа маллуулж,
туслах малчнаа гэр бүлтэй дарамтлах, хөдөлмөрийг нь үнэгүй шахам мөлжиж байна.
Мөн хүүхдээр нь хурдан морины унуулах, зодох зэрэг асуудал гарч байна...
(Өмнөговь аймгийн нэгэн сумын малчин
эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас)
Тохиолдол 2.23.
Манайх ам бүл 8, нөхөр 6 хүүхэдтэйгээ амьдардаг. Өөрийн малгүй, айлын 160 толгой
үхэр маллаж, туслах малчнаар ажилласан. Гэр бүлээрээ ажиллаад сард 250,000-300,000
төгрөгийн цалин авдаг. Нөхөр болон 2 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй тул ганцаараа
мал маллаж, сааль сүүгээ боловсруулах ажил хийж гэр бүлээ тэжээхэд хүнд байна. 4
ханатай гэр маань их муудсан, салхи шуурганд нурахад бэлэн...
(Сүхбаатар аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас)
Тохиолдол 2.24.
Бид сумын төвөөсөө 20 гаруй километр зайтай нутагладаг. Гэр бүлээрээ туслах
малчнаар ажиллаад сард 250,000 төгрөгийн цалинтай. Энэ цалингаар гэр бүлийнхээ
наад захын хэрэгцээг хангаж хүргэхгүй байна. Сум орж дэлгүүрээс хүнс, ахуйн
хэрэгцээний зүйлсээ авахдаа тухайн сарынхаа цалинг өмнөх сарынхаа өрөнд суутгаж,
өрнөөс өрний хооронд амьдарч байна. Дэлгүүрээс хүнс, ахуйн хэрэгцээний зүйлсээ
тэмдэглүүлж, зээлээр авдаг учир нэмэгдэл үнээр бодож тооцдог.
38