“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Эрүүл мэндийн даатгалаараа ямар төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байсан талаар тодрууулахад санал асуулгад оролцсон 406 малчин эмэгтэйгээс 241 дараах хариултыг өгчээ. Хүснэгт 2.12. Эрүүл мэндийн даатгалаар авсан тусламж үйлчилгээ № 1. 2. 3. 4. 5. Эрүүл мэндийн даатгалаар авсан тусламж үйлчилгээ Эмнэлэгт үзүүлэх, хэвтэх Авч байгаагүй Эм тариа авах Сувилалд эмчлүүлэх Мэдэхгүй Нийт Хариулт Хувь 151 44 37 6 3 241 62.7 18.3 15.3 2.5 1.2 100 Малчдын дунд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх журам, түүнээс хүртэх үр ашгийн талаар мэдлэг, мэдээлэл хомс байгаа тул энэ чиглэлээр сурталчилгаа нөлөөллийн олон талт ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. Тэдний амьжиргааны түвшин ялгаатай, өрхийн орлого нь малын тоо толгойноос голчлон хамаарч байгаа тул эдгээр даатгалд хамруулах зорилгоор шимтгэл төлөх уян хатан зохицуулалт, урамшууллын механизмыг нэвтрүүлэх нь зөв юм. 2.6. Туслах малчны хөдөлмөр эрхлэлттэй холбоотой зарим асуудал Нийт 285,482 малчны 270,304 нь буюу 94.7 хувь нь үндсэн малчин, 15.178 нь буюу 5.3 хувь нь туслах малчин байна. 14 Хүснэгт 2.13. Үндсэн болон туслах малчдын харьцуулсан үзүүлэлт (2019 он) Харьцуулсан үзүүлэлт Дүнд эзлэх хувь Насны бүлгээр Нийт Үндсэн малчин Эрэгтэй Эмэгтэй Туслах малчин Үндсэн малчин Туслах малчин Нийт 285,482 270,304 162,795 107,509 15,178 100 100 15-24 23,776 21,340 15,068 6,272 2,436 7.9 16 25-34 64,693 61,052 37,867 23,185 3,641 22.6 24 35-44 84,134 79,948 47,133 32,815 4,186 29.6 27.6 45-54 64,006 60,947 36,108 24,839 3,059 22.5 20.2 55-64 33,680 32,352 18,880 13,472 1,328 12 8.7 65 ↑ 15,193 14,665 7,739 6,926 528 5.4 3.5 Үндэсний статистикийн хорооны статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn, “Хөдөө аж ахуйн салбарын 2019 оны танилцуулга”, урьдчилсан мэдээ 2020 он. 14 37

Select target paragraph3