“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ,
БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН
хуулийн талаар тодорхой мэдээлэлгүй, тэтгэврээ тогтоолгоход хүндрэл чирэгдэлтэй
байгаа болон нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүй байгаа талаар хэлж байв.
Тохиолдол 2.19.
Би 50 нас хүрээд малчнаар тэтгэвэрт гарах гэтэл ажилласан жил нь хүрэхгүй байна
гээд тогтоож өгөөгүй. Уг нь 1990 оноос хойш тогтмол мал маллаж байгаа юм. 19931994 онд ажилласан жил тасарсан байсныг архивын лавлагаа мэдээлэл авч, мөн 19902000 оны ажилласан жилийг нөхөн тооцуулсан. Гэтэл малчин гэдгээ тодорхойлуулах
шаардлага тавиад бичиг баримтыг хүлээж авахгүй, тодорхой зөвлөгөө мэдээлэл
өгөхгүй байгаа тул танайд хандаж байна. Ямар бичиг баримт цуглуулж, малчин гэдгээ
хэрхэн тодорхойлуулах талаар зөвлөгөө өгнө үү...
(Завхан аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйд Комиссоос өгсөн хууль зүйн
зөвлөгөөний тэмдэглэлээс)
Тохиолдол 2.20.
Малчин эмэгтэйчүүд 50 нас хүрээд тэтгэвэрт гардаг. Хуульд сүүлийн 15 жилд мал
малласан байх, нийгмийн даатгалаа төлсөн байх гэсэн шаардлага байдаг. Гэтэл
насаараа мал малласан, урьд нь нийгмийн даатгалаа төлөөгүй хүмүүс үүнээс хоцорч
байна…
(Хөвсгөл аймгийн нэгэн сумын төрийн албан хаагчидтай хийсэн ярилцлагаас)
Тохиолдол 2.21.
Хөдөө, орон нутгийн залуучууд нийгмийн даатгал төлөхөд хүндрэлтэй байна. Ажлын
байр байхгүй, тогтмол орлогогүй, ноос ноолуурын цагаар л мөнгөтэй золгодог. Энэ
үед л төлөх боломжтой байдаг...
(Өмнөговь аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйчүүдтэй хийсэн ярилцлагаас)
Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан эсэхийг тодруулахад санал асуулгад оролцсон
406 малчин эмэгтэйгээс 310 нь хариулсан байх бөгөөд тэдний 78.4 хувь нь эрүүл
мэндийн даатгалд хамрагдсан гэсэн бол 21.6 хувь хамрагдаагүй гэжээ.
Бүдүүвч 2.16. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байдал
300
250
243
200
150
100
50
0
67
78.4
21.6
Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан
Хамрагдаагүй
Малчин эмэгтэй
36
Хувь