“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН хязгаарлах мөн бэлчээрийг сэлгэн ашиглах, отор нүүдлийн зохицуулалтыг хийх шаардлагатай байна. Мөн мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлд гарч байгаа өсөлт нь малын тооноос хамаарч байгаа бөгөөд цаашид нэг малын ашиг шим, чанарын үзүүлэлтэд анхаарлаа хандуулж, энэ чиглэлээр тодорхой арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Ялангуяа малыг чанаржуулахад чиглэсэн үржлийн бодлогыг эрчимтэй явуулах, малчдын хөдөлмөрийг хоршуулах, бэлчээрийг усжуулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай юм. Мөн малчин эмэгтэйчүүд ямар хэлбэрээр ялгаварлан гадуурхагдаж байгаа талаар тодруулахад санал асуулгад оролцсон 406 малчин эмэгтэйн 88 нь буюу 21.7 хувь малчин гэдгээрээ ямар нэгэн ялгаварлан гадуурхалтад өртдөг гэжээ. Ямар төрлийн ялгаварлан гадуурхалтад өртөж байгаагаа нээлттэй санал асуулгын хариулт болон бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагаар дараах асуудлуудыг хөндсөн байна. Үүнд: - “Малчин эмэгтэйчүүдийг улс аймгийн чанартай уулзалт, зөвлөгөөн чуулганд оролцуулахгүй үлдээдэг. Мянгат малчин, улс аймаг, сумын сайн малчин шалгаруулах, алдаршуулах болохоор нөхрүүд нь шагнал, нэр алдар хүндийг хүртээд эхнэрүүд юу ч үгүй үлддэг. Гэтэл малчин эмэгтэйн мал аж ахуйн ажлаас гадна, үр хүүхдээ өсгөх, гэр ахуйн ажил гээд ар гэрийнхээ бүх ажлыг хариуцаж, амьдрал ахуйгаа зохицуулан, мал аж ахуй эрхэлж байна. Иймээс малчин эмэгтэйчүүдийг нөхөрүүдтэй нь адилхан алдаршуулж урамшуулан хүйсээр нь ялгаварлан гадуурхахгүй байх хэрэгтэй.” - “Төрийн үйлчилгээний мэдээлэл сурталчилгааны хүртээмж хангалтгүй, өөрийн биеэр очиж төрийн үйлчилгээг авах хэрэгтэй болоход мал аж ахуйн ажлаас болоод тэр бүр зав гардаггүй. Ялангуяа боловсрол, эрүүл мэнд, халамж зэрэг төрийн үйлчилгээг авахад малчин гэдгээрээ ялгаварлан гадуурхагдаж байна. Мөн малчны хүүхэд гэдгээрээ үр хүүхдүүд илүү их ялгаварлал, дарамтад өртөж байна. Ер нь малчид бид орхигдсон бүлэг болж байгаад анхаарах шаардлагатай.” - “Суманд уулзалт хийхээр ирсэн төрийн байгууллагын өндөр албан тушаалтан болон судалгаа, санал авахаар ирсэн хүмүүс, малчид бидэнтэй тэр бүр уулздаггүй. Ямар нэгэн намын шугамаар ирээд дарга нартай уулзаад явчихдаг. Шалгалтаар ирчихээд юу шалгасан, ямар мэдээлэл судалгаа авсан зэрэг бүгд ил тод биш, тодорхойгүй таавар төдий л болж үлддэг. Сүүлд нь хий хоосон амьдралд буугаагүй дүгнэлт, шийдвэр гарч байна.” - “Сумын ЗДТГ, эрүүл мэндийн төв зэрэгт сумын удирдлагуудын төрөл садангууд ажилладаг болохоор гомдол мэдээлэл өгөөд тэр бүр нааштай шийдэгдэхгүй. Ийм байхад бид чанартай төрийн үйлчилгээг авдаг, бидний санал бодол төрийн бодлого шийдвэрт тусдаг гэж ярих ямар ч нөхцөл алга. Төрийн үйлчилгээний мэдээлэл хүртээмж, ил тод байдлыг сайжруулах шаардлагатай.” - “Малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг хөхиүлэн дэмжих урамшууллын тогтолцоог бий болгох амрах, сувилуулах нөхцөлийг бүрдүүлэх, болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, багасгах, шимтгэл төлөлтийн хугацааг ноос ноолуур, мал нядалгааны үе зэрэгтэй уялдуулан төлөх боломжийг бүрдүүлэх, түүнчлэн төрийн үйлчилгээг тогтмол хүртээмжтэй хүргэх 33

Select target paragraph3