“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Монгол Улс 111 сая га бэлчээр, 1.7 сая га хадлангийн талбай бүхий нийт 112.7 сая га газартай. Нийт малын тоо 2018 оны эцэст 66.5 сая толгойд хүрсэн бөгөөд хангайн болон хээрийн бүсийн бэлчээрт хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг ямааны тоо нийт малын 40.8 хувийг эзэлж байна. Түүнчлэн малын тоо толгой 1990 оноос хойш 2.5 дахин өссөн нь бэлчээрийн доройтол үүсэх үндсэн нөхцөл болж байна. Бэлчээрийн доройтол, цөлжилтийн нэг шалтгаан нь малчид нийтийн нөөц бэлчээрийг зохицуулалтгүй, хэт ашиглаж байгаа явдал бөгөөд цөлжилтийг улам эрчимжүүлж байна. Байгаль орчин, уур амьсгал, нийгмийн голлох хүчин зүйлийн хүрээнд хийсэн үнэлгээгээр 2016 оны төлөв байдлаар нийт нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа бөгөөд үүнээс хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлээр доройтсон газар 22.9 хувийг эзэлж байна. Газрын доройтол илэрсэн нийт нутаг дэвсгэрийн 49 хувийг хүний болон малын тоо толгой, үлдсэн 51 хувь нь байгалийн хүчин зүйлсээс болж доройтож байна. 10 Тохиолдол 2.16. Аймгийн төвийн сумдад мал аж ахуйтэй холбоотой нэг зовлон байдаг. Тэр нь бол бэлчээр, газар нутгийн асуудал. Манай сумын малчид хил залгаа сумдын нутагт малаа маллаж байна. Нэг ёсондоо харьяаллаараа манай сумынх боловч өөр сумын нутагт малаа маллаад амьдарч байна. Төрийн захиргааны байгууллагын түвшинд олон жил нутаг усандаа малаа маллаад ирчихсэн хүмүүсийг хөөж туухгүй байхаар харилцан тохиролцоод л явж байна. Хилийн цэс тогтоох асуудал процесс нь их төвөгтэй. Малчдаасаа саналаа авдаг, санал нь нэгтгэгдээд сумын хурал энэ тэрээр явдаг. Тэрийгээ Засгийн газарт өргөн барьдаг. Ингээд УИХ руу орж сумын хилийн цэсийг тогтоодог хуультай. Өнөөдөр нэг сумын нутагт газар нутгаа өгье гэж нөгөө сумын малчин санал гаргахгүй нь ойлгомжтой. Энэ зөвхөн манайх гэлтгүй аймгийн төвийн бүх сумдад үүсдэг асуудал... (Сүхбаатар аймгийн нэгэн сумын төрийн албан хаагчидтай хийсэн ярилцлагаас) Тохиолдол 2.17. Бэлчээрийн даац хэтрэлт асуудал болж байна Малын хөлийн татвар төлдөг болж байж малаа зөв зохистой хэмжээнд нь өсгөснөөр бэлчээрийн даац хэтэрч байгаа байдлыг зогсоох хэрэгтэй байна... (Хөвсгөл аймгийн нэгэн сумын малчин эмэгтэйтэй хийсэн ярилцлагаас) Тохиолдол 2.18. Манай суманд бэлчээрийн хомсдол ихсэж, чийгшил жилээс жилд буурч байна. Сүргийн бүтэц буюу малын тоо толгой, ялангуяа ямаан сүргийн тоо ихсэж байгаа нь байгаль экологи доройтуулж, бэлчээр сэргэх боломжгүй болгож байна. Тус сум нь 60 гаруй мянгат малчинтай бөгөөд мянгат малчин бүр туслах малчинтай байдаг... (Сүхбаатар аймгийн нэгэн сумын удирдлагуудтай хийсэн ярилцлагаас) Монгол Улсын хувьд тулгамдаж буй экологийн бүлэг асуудал нь цөлжилт, газрын доройтол юм. Иймд бэлчээр ашигласны татвар оногдуулах, малын тоо толгойг зохистой хязгаарт барих, ялангуяа бэлчээрт халтай ямаан сүргийн тоо толгойг 10 Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайлан 2017-2018 он, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, УБ, 2019 он. 32

Select target paragraph3