“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ,
БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН
Малчид тэнд ямар орчинд ажиллаж байгааг мэдэх аргагүй, хянах боломжгүй. Хааяа
хилийн цаанаас хятад дугаартай утаснаас ярьдаг...
(Сүхбаатар аймгийн нэгэн сумын цагдаагийн албан хаагчтай хийсэн ярилцлагаас)
2.5. Малчин эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн онцлог болон мал аж ахуй
эрхлэхэд тулгарч буй хүндрэл бэрхшээл
Малчдын хөдөлмөрийн нөхцөл нь цаг агаар, улирлын шинж байдал, өвс ногооны
гарц, бэлчээр зэргээс шалтгаалдаг онцлогтой юм. Харин малчин эмэгтэйчүүдийн
хувьд өрхийн хөдөлмөр хуваарилалт, мал аж ахуй эрхлэхэд зарцуулж буй цагаар
хөдөлмөрийн нөхцөл, ажил, амралтын цаг нь тооцогдохоор байна.
Комиссын судалгаанд хамрагдсан малчин эмэгтэйчүүдийн өдөр тутамд эрхэлж буй
ажил, хөдөлмөрийг дараах байдлаар тодорхойлжээ.
Хүснэгт 2.6. Өдөр тутамд эрхэлж буй ажил, хөдөлмөр
№
1.
2.
3.
4.
5.
1.
2.
3.
Малчин эмэгтэйчүүдийн өдөр тутамдаа
эрхэлдэг ажил, хөдөлмөр
Мал саах, цагаан идээ боловсруулах
Малаа хариулах, услах, эрж хайх
Мал аж ахуй
эрхлэхтэй
Төл мал угжих, хооллох, өвчтэй мал
холбоотой
эмнэх
хөдөлмөр
Малын хашаа хороо барих, цэвэрлэх
Хонь хяргах, ямаа самнах
Гэр цэвэрлэх, хоол хийх, хувцас
угаах, дээл хувцас оёх
Ахуйн хүрээн
Хүүхэд харах, өндөр настай аав,
дэх хөдөлмөр
ээжээ асрах
Ундны ус, түлээ, түлшээ бэлтгэх
Нийт
Давхардсан
тоогоор
343
244
Хувь
18.3
13.1
214
11.4
198
3
10.6
0.2
368
19.7
270
14.5
227
1,867
12.1
100
Малчин эмэгтэйчүүдээс өглөө хэдэн цагт босч, орой хэдэн цагт унтаж амардаг
талаар тодруулахад 76.2 хувь нь “4-6 цагт босдог”, 23.5 хувь нь “6-8 цагт босдог”, 0.3
хувь нь “9-10 цагт босдог” гэжээ. Харин 41.3 хувь нь “19-22 цагт унтдаг”, 58.7 хувь нь
“22-02 цагт унтдаг” гэж тус тус хариулжээ. Үүнээс үзэхэд малчин эмэгтэйчүүд өдөрт
дунджаар 15-20 цагийн хөдөлмөр эрхэлж байна. Мөн тэд хавар, намар, зуны
улиралд мал төллөх, сааль сүүний үеэр илүү уртасгасан цагаар ажилладаг талаар
ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагаар хэлж байлаа.
Уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч, экосистем болон биологийн олон янз байдлын
тоо хэмжээ, амьдрах орчны өөрчлөлт нь малчдад томоохон сорилт болж байгаа
төдийгүй ахуй амьдрал, мал аж ахуйгаа эрхлэхэд нь нөлөөлөх болжээ. 7 Ялангуяа
зуд, ган, хуурайшилт, бороо, цас, шуурга, үер зэрэг байгалийн үзэгдэл, гамшгийн
давтамж нэмэгдэж байгаагаас мал аж ахуй эрхлэхэд учрах хохирлын хэмжээ
ихсэхийн сацуу малчид гэмтэж бэртэх, амь нас эрсдэх аюултай байна. 2018-2019
“Монгол Улсын бэлчээрийн тогтвортой байдал, Малчдын амьжиргаа ба уур амьсгалын өөрчлөлт”, Байгаль
орчин, ногоон хөгжлийн яам, Азийн хөгжлийн банкнаас гаргасан эмхэтгэл, УБ, 2014 он.
7
27