“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Бүдүүвч 2.12. Санхүүгээ захиран зарцуулах эрх мэдэл 300 250 285 234 200 150 100 50 0 41.2 Тийм, өөрөө шийддэг ч өөртөө зарцуулж чаддаггүй Малчин эмэгтэй 49 8.6 Үгүй, нөхөр/хамтран амьдрагч шийддэг Хувь 50.2 Хамтдаа шийддэг Гэр бүлийн санхүүгээ захиран зарцуулж, өөрийн хэрэгцээт зүйлсээ худалдан авч чаддаггүй шалтгааныг тодруулахад санал асуулгад оролцсон 631 малчин эмэгтэйн 76 нь дараах байдлаар хариулжээ. Хүснэгт 2.5. Санхүүгээ захиран зарцуулж чадахгүй байгаа шалтгаан № 1. 2. 3. 4. Гэр бүлийнхээ санхүүг захиран зарцуулж, өөрийн хэрэгцээт зүйлсээ худалдан авч чаддаггүй шалтгаан Өрхийн зарлагад хүрэлцдэггүй, оюутан, сургуулийн хүүхдэд зориулдаг учраас өөртөө зориулах мөнгө гардаггүй Нөхөр/хамтран амьдрагч санхүүгээ шийддэг учраас заримдаа бусдын мал аж ахуйд тусалснаар өөрийн хэрэгцээт зүйлсээ авдаг Хамтдаа шийддэг Залуу байна гээд ээж мөнгийг захиран зарцуулдаг Нийт Хариулт Хувь 50 65.8 17 22.4 8 1 10.5 1.3 76 100 Тохиолдол 2.8. Манай сумын эгч дүү малчдын ээж нь аймгийн төвд нас барсан. Нөхрүүд нь өөрсдөө мянгат малчид хэрнээ тус бүрд нь 10,000 төгрөг өгөөд явуулсан байх жишээтэй. Тэр мөнгөө буяны ажилд зарцуулаад зөвхөн эргэж ирэх шуудангийн зардалд 25,000 төгрөг өгсөн байв. Тэгээд замдаа хоол ч идэлгүй гэртээ ирсэн тохиолдол гарч байсан... (Сүхбаатар аймгийн нэгэн сумын төрийн албан хаагчтай хийсэн ярилцлагаас) Түүнчлэн улсын хилтэй ойр зарим аймаг, сумын малчид тухайлбал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хувьд цөөнгүй малчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Оронд мал хариулж, гэрээгээр ажиллаж амьдралаа залгуулдаг байна. Тохиолдол 2.9. Манай суманд малчид цөөрч байна. Мөнгө олохын тулд малчид урагшаа гарч мал малладаг болсон. Тэнд монгол малчны ажлын өдрийн хөлсийг 100 юаниар үнэлдэг. 30 хоног ажиллахад 2,800 юань авна. Энэ нь зах зээлийн ханшаар 1 сая орчим төгрөг болдог. Гэтэл дотооддоо нэг малчныг 1 сая төгрөгөөр цалинжуулах боломж байхгүй. 26

Select target paragraph3