“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ,
БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН
Бүдүүвч 2.9. Боловсролын түвшин
300
250
200
150
100
50
0
272
29
79
106
54
45.2
17.6
13.1
9
4.8
Боловсролгүй Бага (1-5 анги) Суурь (6-9 анги) Бүрэн дунд (10- Мэргэжлийн
12 анги)
Малчин эмэгтэй
62
10.3
Дээд
Хувь
Санал асуулгад хамрагдсан 631 малчин эмэгтэйн 602 нь боловсролын байдлаа
тодорхойлсоноос үзвэл 4.8 хувь нь боловсролгүй, 13.1 хувь нь бага боловсролтой,
17.6 хувь нь суурь боловсролтой, 45.2 хувь нь бүрэн дунд боловсролтой, 9 хувь нь
мэргэжлийн боловсролтой, 10.3 хувь нь дээд боловсролтой байв.
Малчин эмэгтэйчүүд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт хангалттай
хамрагдаж чадахгүй, түүнчлэн мэдээлэл хайх, хүлээн авах эрхээ бүрэн эдлэх
боломжгүй байгааг ярилцлагын үеэр өөрсдөө болон аймаг, сумдын боловсролын
асуудал хариуцсан ажилтнууд онцолж байлаа. Тухайлбал 1990 онд зах зээлийн
тогтолцоонд шилжсэний дараа нэгдлийн малыг хувьчилснаар олон тооны хүүхэд
мал маллахаар сургууль завсардсан бөгөөд өдгөө 30-40 насны бичиг үсэг
тайлагдаагүй малчин залуу олон байна.
Тэд тэр бүр сум, аймгийн төв рүү ирэх боломжгүй, багш, нийгмийн ажилтнуудын
хувьд орон нутагт ажиллах төсөв хомс зэрэг шалтгааны улмаас шаардлагатай мэдээ
мэдээллийг, ялангуяа эрүүл мэндийн боловсрол, бэлгийн болон нөхөн үржихүйн
эрүүл мэнд, эрхийн талаарх мэдээллийг цаг тухайд нь авч чаддаггүй байна.
Тохиолдол 2.4.
Ерөнхий боловсролын сургуульд 1 дүгээр ангид элсэж буй 6 настай хүүхдүүдийн 20 орчим
хувь нь малчдын хүүхэд байдаг. Сүүлийн жилүүдэд малчид сум, аймгийн төвд нэг гэрт,
ээжүүд 1 дүгээр ангийн хүүхдээ хариуцан хамт байх нь түгээмэл болсон. Гэтэл 1 дүгээр
ангийн хүүхдүүдээ дагаад ирж буй малчин ээжүүдийн олонх нь бичиг үсгийн чадваргүй
байдаг. Зөвхөн сургуульд хүргэж өгөх, авахаас хэтрэхгүй, бага боловсролын суурийг
тавихад хамтран ажиллах үүрэгтэй ч тэдний боловсрол хангалтгүй байна.
Үүнийг шийдвэрлэх үүднээс аймгийнхаа Насан туршийн боловсролын төвтэй хамтарч
бичиг үсгийн боловсрол багатай ээжүүдийн бичиг үсгийн чадварыг дээшлүүлэхээр
ажиллаж үзсэн. Аймгийн захиргаа, сургуулийн удирдлагаас ач холбогдлыг нь сайн хэлж
өгсөн ч ээжүүд ирэх нь цөөн, сүүлдээ ирэхээ байсан. Гэтэл хүүхэд 4-5 сар суралцсаны
дараа ээжээсээ илүү болчихдог. Ээжүүд багшийн өгсөн гэрийн даалгаврыг самбараас
хуулаад авч чадахгүй байх жишээтэй. Иймд малчин эмэгтэйчүүдийн боловсролын
түвшинг дээшлүүлэх талаар анхаарах ёстой гэж боддог...
(Сүхбаатар аймгийн нэгэн сумын төрийн албан хаагчтай хийсэн ярилцлагаас)
22