“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ,
БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН
Бүдүүвч 2.5. Насны ангилал
35
30
25
20
15
10
5
0
189
162
200
31.65
137
27.13
150
22.94
100
67
11.22
23
50
19
3.85
3.18
15-24 настай 25-34 настай 35-44 настай 45-54 настай 55-64 настай 65 ба түүнээс
Малчин эмэгтэйчүүдийн тоо
0
Хувь
Судалгаанд хамрагдсан 631 малчин эмэгтэйн 597 нь насаа тодорхойлсон ба 3.85
хувь нь 15-24 насных, 27.13 хувь нь 25-34 насных, 31.65 хувь нь 35-44 насных, 22.94
хувь 45-54 насных, 11.22 хувь нь 55-64 насных, 65 ба түүнээс дээш насных 3.18
хувийг эзэлж байна.
Үүнээс 31 хувь 15-34 насных, 61.1 хувь 35-59 насных, 7.9 хувь нь 60 ба түүнээс дээш
настай байна. Энэхүү судалгаанд хамрагдсан малчин эмэгтэйчүүдийн 35-аас дээш
насныхан 69 хувь буюу дийлэнх олонх байв.
Мал аж ахуйн салбарт туслах малчин, хөлсний малчин гэсэн ойлголт бий болж,
улмаар сүүлийн жилүүдэд туслах малчин гэсэн нэршил, ойлголтыг түлхүү хэрэглэх
болсноор Үндэсний статистикийн хорооноос туслах малчинтай холбоотой
мэдээллийг албан ёсоор гаргах болжээ. Малчин өрх нь жилийн бүх улиралд мал
хариулж, малын ашиг шимээ амьжиргааны эх үүсвэрээ болгодог. Харин малаа ахуй
амьдралдаа туслах чанарын үүрэгтэй өсгөн үржүүлдэг, голдуу суурин газар
амьдардаг өрхийг мал бүхий өрхөд хамааруулдаг байна. Мал бүхий өрх болон
малчин өрхийг хамтад нь малтай өрх гэж томьёолж байна. 3
Комиссын судалгаанд хамрагдсан малчин эмэгтэйчүүдийн 70-аас дээш хувь нь
малчин өрхийн гишүүн бөгөөд тэдний 84.4 хувь нь мал аж ахуй эрхэлж, 12.6 хувь нь
малыг ахуй амьдралдаа туслах чанарын үүрэгтэй өсгөн үржүүлж, суурин газарт аж
төрж байна.
Үндэсний статистикийн хорооны статистикийн мэдээллийн нэгдсэн сан www.1212.mn, “Хөдөө аж ахуйн
салбарын 2019 оны танилцуулга” урьдчилсан мэдээ, 2020 он. Үндэсний статистикийн хорооноос малчдын
талаарх нэр томьёог дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“Мал бүхий өрх” гэж малыг ахуй амьдралдаа туслах чанарын үүрэгтэй өсгөн үржүүлдэг өрхийг ойлгоно.
“Малчин өрх”-д жилийн 4 улирлын туршид малаа маллаж, малын ашиг шим нь тэдний амьжиргааны эх үүсвэр
болж байгаа өрхийг хамруулна.
“Малтай өрх” гэж мал бүхий өрх болон малчин өрхийг хэлнэ.
“Малчид” гэж жилийн 4 улирлын туршид мал аж ахуй эрхэлж, малын ашиг шим нь тэдний амьжиргааны эх үүсвэр
болж байгаа мал аж ахуй эрхлэгчдийг ойлгоно.
3
17