“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Хүснэгт 1.1. Судалгааны түүврийн хэмжээ № Судалгааны төрөл Судалгааны арга Түүврийн нэгж 1. Тоон судалгаа Санал асуулга Малчин эмэгтэй Ганцаарчилсан ярилцлага Малчин эмэгтэй Малчин эмэгтэйчүүд Эксперт Эксперт Малчин эмэгтэй 2. 3. Чанарын судалгаа Кейс тохиолдол шинжлэх Бүлгийн ярилцлага Ганцаарчилсан ярилцлага Бүлгийн ярилцлага Судалгааны хүрээнд кейс, тохиолдол цуглуулах Түүврийн хэмжээ 631 хүн 40 хүн 190 хүн 25 хүн 320 хүн 44 кейс, тохиолдол Тоон судалгааны мэдээллийг “SPSS 22.1” программ, нээлттэй асуултын мэдээллийг “Microsoft Excel 2010” программ, баримт бичгийн шинжилгээ болон ярилцлагын судалгааны мэдээллийг “Microsoft Word 2010” программ ашиглан нийт 20 аймгийн авсан 631 санал асуулгыг боловсруулав. Санал асуулга нь нийт 82 асуулттай ба эдгээрээс хаалттай 35 асуулт, хагас нээлттэй 37 асуулт, нээлттэй 10 асуултаас бүрдсэн болно. 1.4. Судалгааны төлөвлөлт, зохион байгуулалт, мэдээлэл болвсруулалт Судалгааны ажлыг 2019 оны 4 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сарын хооронд 7 сарын хугацаанд хийж гүйцэтгэв. Хүснэгт 1.2. Судалгааны төлөвлөлт, зохион байгуулалт Бэлтгэл ажил 2-3 сар Мэдээлэл цуглуулалт 4-5 сар, 8-9 сар Мэдээлэл боловсруулалт 7-8 сар Тайлан бичих 10-11 сар Судалгааны ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ХЭҮК-ын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны төлөөлөл оролцож, судалгааны аргачлал, техник, зохион байгуулалтын үйл ажиллагааг ханган, судалгааны нэгдсэн тайланг боловсруулж, цаашид авах арга хэмжээний бодлогын санал зөвлөмжийг дэвшүүллээ. Судалгааны хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд: - Судалгааны хүрээг тогтоох, удирдамж, ажил үүргийн хуваарь, судалгааны арга зүй, аргачлал, төлөвлөгөө гаргах; 13

Select target paragraph3