“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН Бүдүүвч 1.1. Түүврийн хүрээ 1. Их-Уул сум 2. Отгон сум 3. Цагаанхайрхан сум 1. Баянлаг сум 2. Жинст сум 3. Богд сум 1. Цагаан-Уул сум 2. Тариат сум 3. Шинэ-Идэр сум 1. Хөлөнбуйр сум 2. Цагаан-Овоо сум 3. Сэргэлэн сум 1. Эрдэнэцагаан сум 2. Түвшинширээ сум 3. Сүхбаатар сум 4. Баруун-Урт сум 1. Ханхонгор сум 2. Сэврэй сум 3. Баяндалай сум Комиссын ажлын хэсэг очиж ажиллах сумдад мэдээлэл хүргүүлж, төрийн захиргааны байгууллагын албан хаагчид болон малчин эмэгтэйчүүдтэй уулзалт, ярилцлага хийх зохион байгуулалтыг аймгийн Засаг даргын Тамгын газраас дэмжиж хамтран ажиллалаа. Ингэхдээ чанарын судалгаанд оролцох түүврийн бүрдлийг дараах байдлаар сонгов. Үүнд: - Аймгийн төвд аймгийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын төлөөлөл бүхий 10-15 оролцогчтой уулзалт хийх; - Сумдад Сумын Засаг дарга, Иргэдийн хурлын дарга, багийн Засаг дарга, сумын эрүүл мэндийн төвийн эмч, хэсгийн төлөөлөгч, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, нийгмийн ажилтны төлөөлөл бүхий 10-15 оролцогчтой уулзалт хийх; - Сум тус бүрт 25-аас доошгүй малчин эмэгтэйчүүдтэй ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийх, санал асуулга авах зэрэг болно. Судалгааны зорилготой уялдуулан малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн хэрэгжилт тэр дундаа гэрлэлт, боловсрол, амьжиргаа, орлогын эх үүсвэр, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хүндрэл бэрхшээл, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байдал, туслах малчны ажил, хөдөлмөртэй холбоотой учирч буй саад бэрхшээл, мөн хүчирхийллээс ангид байх эрх болон бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн баталгаа хангагдаж байхгаа эсэхэд дүн шинжилгээ хийж, нөхцөл байдлыг тодорхойлох үүднээс анкетын судалгаа буюу санал асуулга авав. 12

Select target paragraph3