“МАЛЧИН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХҮНИЙ ЭРХИЙН ХЭРЭГЖИЛТ: ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ ЭРХ, БЭЛГИЙН БОЛОН НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХИЙН ЗАРИМ АСУУДАЛ” СУДАЛГААНЫ ТАЙЛАН - Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудаас малчдын асуудлаар ирүүлсэн судалгаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийх; - Малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтийг үнэлэх, цаашид авах арга хэмжээний санал зөвлөмжийг тодорхойлон гаргах зэрэг болно. Ингэхдээ хуулиар үүрэг хүлээсэн холбогдох төрийн байгууллагуудаас дараах статистик мэдээлэл, судалгааг харьцуулан судалж, үнэлэв. Үүнд: Статистикийн байгууллага - Нийт хүн амд эзэлж буй малчин өрх, малчин эмэгтэйчүүдийн ерөнхий статистик мэдээлэл болон тэдний гэрлэлт, боловсрол, амьжиргаа, орлогын эх үүсвэр, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хүндрэл бэрхшээл, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байдал, туслах малчдын судалгаа мэдээлэл Цагдаагийн байгууллага - Малчин эмэгтэйчүүдийн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн талаарх дуудлага мэдээлэл, гэмт хэрэг, зөрчлийн нэгдсэн статистик мэдээлэл гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын судалгаа Шүүхийн байгууллага - Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийг хянан шийдвэрлэсэн статистик мэдээлэл Эрүүл мэндийн байгууллага - Хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй малчин эмэгтэйчүүдийн бүртгэл судалгаа, жирэмсний хяналтын тогтмол хяналт, тусламж үйлчилгээ, амаржиж буй газар, жирэмслэлтээс сэргийлэх арга, хэрэгслийн хэрэглээ болон түүний хүртээмж, бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд хамрагдалтын статистик мэдээлэл Хамтарсан баг, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагаа - Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний хүртээмж, малчин эмэгтэйчүүд болон үйлчлүүлэгчдийн статистик мэдээлэл, кейс тохиолдлын судалгаа мэдээлэл 1.4. Судалгааны хүрээ, түүвэр Судалгааны хүрээнд Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Баянхонгор, Завхан, Хөвсгөл аймгийн 19 сумыг сонгон авав. Сонгогдсон аймаг, сумдаар авч үзвэл дараах байдалтай байна. 11

Select target paragraph3