74 ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРИЙН ЧАНАРЫН СУДАЛГАА хүлээлгэх тухай заагаагүйн улмаас эрүүгийн хуулиар хамгаалах ёстой чухал объектыг орхигдуулжээ.39 Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн орчныг бий болгох, зохицуулалтыг сайжруулах чиглэлээр “Хурдан морины өвөл, хаврын уралдаанд 16-аас доош насны хүүхэд оролцохыг хориглох, зөвшөөрөгдсөн уралдааны үед хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг хуульчлах” зорилтыг дэвшүүлсэн байна. Мөн Засгийн газрын 2019 оны “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай” 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглож, хүний эрх нь хүн бүрийн эдлэх түгээмэл эрхийн ойлголт бөгөөд Монгол Улс төдийгүй дэлхийн бүх хүүхдэд ч хамаарах асуудал тул эдгээр эрх зүйн шинэчлэлтийг судлан шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай байна. 4.2 Хурдан морь унаач хүүхдийн статистик мэдээлэл Өмнө хийгдсэн судалгаанаас үзэхэд “2015 оны байдлаар жилд давхардсан тоогоор 40,000 орчим хүүхэд хурдан морь унадаг. Хурдан морины уралдаанч хүүхдүүдийн ихэнх нь бага насны буюу 7-10 насны хүүхдүүд байгаа нь хүүхдүүд өөрийгөө эрсдэлээс хамгаалах, гэнэтийн аюултай нөхцөл байдлыг даван туулах чадвар сул, бие бялдар, оюун ухааны хувьд төлөвших болоогүй байдагтай шууд холбоотой хэмээн үзэж болохоор байна”40 гэжээ. ГБХЗХГ-ын “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын мэдээллийн сан”-гийн “Хурдан морины уралдааны мэдээллийн дэд сан”-гийн мэдээнээс харахад Монгол Улсын хэмжээнд хурдан морь унаач 15,885 хүүхэд бүртгэлтэй байгаагаас 15,403 эрэгтэй, 482 эмэгтэй хүүхэд байна.41 Энэ нь нийт хурдан морь унаач хүүхдийн 96 хувь нь эрэгтэй, 4 хувь нь эмэгтэй хүүхэд эзэлж байна. Харин насны ангиллаар авч үзвэл 7-9 насны 5,308, 10-12 насны 6,971, 13-15 насны 2,743, 16-18 насны 323 хүүхэд байх бөгөөд 14,082 хүүхэд орон нутгийн, 1,797 хүүхэд Улаанбаатар хотын харьяалалтай байна.42 МХХ-ны Хүүхдийн эрхийн дэд хорооны мэдээллийн “Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал”-ын хэсгээс. 40 ХЭҮК, Эрх зүйн судалгааны төв, ОУХБ, НҮБХС, “Хурдан морины хаврын уралдаан ба хүүхдийн эрх судалгааны тайлан”, 2015 он, 17 дугаар хуудас. 41 ГБХЗХГ-ын “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын мэдээллийн сан”-гийн “Хурдан морины уралдааны мэдээллийн сан”, 2021 он. 42 Committee on the Rights of the Child. 2017. Concluding observations on the fifth periodic report of Mongolia. 39

Select target paragraph3